"Яагаад заавал би гэж?"
Би нухацтай царайлан ийн асуухдаа дотроо маш их айж, сэтгэл түгшиж байлаа.
Ким ахлагч над руу өрөвчхөн ч гэмээр эсвэл хэрцгий ч гэмээр учир нь үл ойлгогдох харцаар ширтэж, өнөө хачин залуу нуруугаа харуулчихаад цонхоор юм ширтэн зогсох аж.
Тэр одоо хэр нь надад нэрээ хэлээгүй байгаа бөгөөд, өөрийнхөө тухай ганц ч мэдээллийг хэлээгүй нь түүнийг хэр нууцлаг болохыг нь хангалттай батлана.
"Учир чиний тархинд байгаа мэдээлэл, чиний чадвар үнэхээр биширмээр." гэж өнөөх залуу хэлэх үед Ким ахлагч түүнийг дэмжин толгой дохих нь тэр.
Би түүний хэлсэн үгний цаад утгыг ойлгосонгүй хөмсгөө зангидаад "Юу?" гэж лавлан асуулаа. Тэр санаа алдан, юу гэж тайлбарлахаа хэсэг бодон чимээгүй зогссоор л байв.
Бид гурав Пак ахлагчийн өрөө буюу энэ буудлын менежерийн өрөөнд орж ирсэн бөгөөд, энэ өрөөний нэг ч зүйл өөрчлөгдөөгүй, ганц ширхэг ном, үзэг ч алга болоогүй байх аж. Бүх зүйлс яг таг байрандаа, ганц ч өөрчлөлт нүдэнд минь тусахгүй байлаа. Гэхдээ үнэн гэвэл энэ өрөөнд байгаа зүйлсээс ганц өөрчлөгдсөн зүйл нь би л байв. Анх орж ирэхдээ гэнэн цайлган хэрнээ хүчирхэг эмэгтэй байсан ч...
Одоо бол би уур хилэнд автсан, хүчирхэг болон хүчирхэг бус гэсэн хоёр ангилалд зэрэг багтахаар эмэгтэй болсон байв.
Өөрийнхөө гаргасан энэхүү дүгнэлтийг хачин юм гэж би бодоод инээх аядах үед өнөө залуу над руу толгойгоо эргүүлэн хараад "Чи намайг хэн гэдгийг мэдмээр байна уу?" гэх нь тэр.
Ийн хэлэх үед миний зүрх түргэн цохилж, би өөрийн эрхгүй шүлсээ чанга залгив. Тэгээд хэсэг амьсгаагаа даран суусны эцэст "Тийм ээ." гэж сулхан хариулаад нууцхан санаа алдлаа.
Миний хариултыг тэр мэдэж байсан аятай ганц хором ч эргэлзсэнгүй багаа тайлж орхив. Түүнийг багаа тайлаад, гараа доошлуулах тэр минут, секунд бүр нь хэтэрхий удаан өнгөрч, надад яг л удаашруулсан бичлэг шиг санагдах аж.
Гэхдээ эцсийн үр дүнд би түүний гүн хар нүдтэй харц тулгарсан юм. Шууд л зүрхийг минь суга татаад гаргаад ирчих шиг санагдаж, дотор бачимдан, бие минь халуу оргиж эхэллээ.
Түүний нүд яг л огторгуйг өөртөө багтаачихсан аятай санагдаж, нүдэнд нь уй гашуу юм шиг хэрнээ уур бухимдал цугларчихжээ. Би хөдөлж, амьсгалж, үг хэлж чадсангүй түүний нүд рүү эгц ширтэн суусаар л байлаа.
STAI LEGGENDO
HOTEL [Completed]
Mistero / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26
![HOTEL [Completed]](https://img.wattpad.com/cover/213878906-64-k683657.jpg)