Би түүний хэлсэн үг хийсэн үйлдэлд нь цочирдон, юу хийхээ мэдэхгүй суух бол тэр надаас уруулаа салгачихаад "Чи тэгэхийг хүсэхгүй байгаа биздэ? Хүмүүсийг алахыг? Хүсэхгүй байгаа бол тархиа ашиглаад арван хүнийг зэрэг буудаж болох зэвсэг бүтээгээдэх." гэж ширүүхэн хэлчихээд өөр зүйл хэлэлгүй цааш явж одов.
Жижигхэн харанхуй өрөөнд дахин ганцаар үлдэх тэр мөчид би шууд л өөрийгөө алчихмаар санагдаж эхэллээ. Согжин өрөөний хаалгыг зөөлхөн хаах үед дахиад л эргэн тойронд минь түнэр харанхуй айлчлана.
Толгой аймшигтай хөндүүрлэн өвдөж, хацар хачин гэмээр хорсох аж. Магадгүй хэтэрхий их уйлаад арьс минь гэмтсэн бололтой. Хоолой ч аргаж, даарч, ганцаардлыг бүрэн утгаар нь мэдрэхдээ би өвдгөө цээжиндээ тэвэрч суугаад "Хэн нэгэн намайг авраач дээ..." хэмээн сулхан шивнэлээ.
Тэгээд толгойгоо өвдгөндөө наачихаад "Энэ газрыг үзэн ядаж байна." гэж хэлэнгээ дахиад л нулимсаа урсгаж байв. Гар хөл минь надад захирагдахгүй чичрэх бөгөөд энэ үед би ганц өөрийнхөө тухай бус бусдын тухай ч бас бодож эхэллээ.
Намайг хариуцаж авсан цагдаа үхчихсэн байх. Эсвэл алуурчид дунд эмч байдаг юм уу? Байдаг байсан ч тэдэнд цагдаа аврах ямар ч хүсэл төрөхгүй нь мэдээж. Бас тэд түүнийг эмнэлэг хүргэнэ гэж үү? Тэр цагдаа үнэхээр дулаахан инээмсэглэлтэй, тэвчээртэй эелдэг хүн байсан юм сан. Хэрвээ гэр бүлтэй байсан бол...
Ийн бодох үед тархинд минь дахиад л өөр янз бүрийн бодол эргэлдэж эхлэх аж. Миний гэр бүл яах болж байна? Тэд одоо намайг хайгаад, санаа зовсондоо үхэх гэж байгаа байх. Ээж минь галзууртлаа уйлж, аав минь бухимдахдаа өөрийнхөө шархыг хөндчихөөд сууж байгаа байх даа? Тэр хоёрыг аргацаах гээд Хусог ч бас их зовж, надад маш ихээр санаа зовж байгаа биз.
Би яах ёстой вэ? Тэдэнтэй ядаж яриад зүгээр байгаагаа хэлэхийг хүсч байна. Цаашдаа юу болохыг мэдэхгүй ч одоо би амьд байгаагаас хойш тэднийхээ санааг удаан зовоогоод сууж чадахгүй нь.
Гэтэл дахиад л өрөөнд гэрэл нэвтрэн орж ирэх бөгөөд хаалганы тэндээс нэгэн хүний алхаа сонстоно.
"Бас яах гээв?"
Тэр хүнийг Согжин гэж бүрэн итгэсэн учраас би ийн ууртай асуугаад, өвдгөө цээжиндээ улам л наав.
Гэтэл хариу болгож нэгэн зөөлхөн бөгөөд гүн хоолойны "Даарч байна уу?" гэх нь дуулдах аж. Би огцом толгойгоо өргөн тэр хүн рүү харвал цаанаас тусах гэрлээс болоод царай нь сайн харагдахгүй ч, түүнийг би Тэхён байсан гэдэгт итгэлтэй байв.
VOCÊ ESTÁ LENDO
HOTEL [Completed]
Mistério / SuspenseНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26