Хүсэхгүй байна гэвэл буруу. Хүсч байна гэж хэлсэн ч буруу. Би угаасаа алийг нь ч сонгохгүй.
༆
"Хаагуур явж байгаад ирсэн юм?"
Намайг нэг давхарт хэдэн минут бодол болон зогсчихоод хоёр давхарт, рестораний урд ирмэгц л үүдэнд нь сүртэй гэгч нь зогсох Ким ахлагч ийн хэлэх аж.
Би газар ширтэж байсан харцаа үл ялиг дээшлүүлээд "Зүгээр л буудалтайгаа жаахан ч болов танилцахыг хүссэн юм" гэчихээд хөнгхөн санаа алдан "Даан ч хүслээр минь болсонгүй" гэлээ.
Ким ахлагч толгой дохисон болоод ресторан луу орох гэж байснаа хаалганы урд зогсоод "Сонсооч, babygirl. Чамд энэ бүгд хэтэрхий гэнэтийн байгааг мэдэж байна" гэх бөгөөд би түүнийг багнийхаа цаана мушилзаж байгааг сайн мэдэж байв.
"Тийм ээ..." гэж би толгой дохин, түүнтэй харц тулгарахгүйг хичээн сулхан хариу хэлчихээд гэнэт түүн рүү огцом эргэж хараад "Babygirl?" хэмээн гайхсаар асуулаа.
Тэр өмднийхөө халаасанд хийсэн хоёр гараа аажуухнаар гаргаж ирэх бөгөөд баруун гараараа хацрыг минь илбэх үед би хэмжээлэшгүй хүйтнийг мэдрэх нь тэр.
Яг л тогонд цохиулж буй мэт хэрнээ мөс биендээ хүргэж байгаа юм шиг л...
Түүний хүрэлт биеэр минь тархаж, бие минь эвгүйцэх бөгөөд тэр миний чихэнд үл ялиг ойртон доош тонгойгоод "Чи минийх гэж би хэлсэн шүү дээ..." гэх аж. Хоолой нь шивнэж буйгаас болоод хэтэрхий цаана мэт сонсогдох ч дэндүү уянгалаг дуулдана.
Миний бие хачин эвгүй оргиж, би яагаад одоог хүртэл энд байгаагаа ойлгож ядаж байсан болохоор арагш нэг алхам өөрийн эрхгүй ухарчихав.
Энэхүү үйлдэл минь Ким ахлагчид таалагдаагүй бололтой тэрээр өндийчихөөд "Надаас айсаар л байгаа юм уу?" гэх нь тэр.
Үнэнийг хэлвэл тийм. Гэхдээ бас үгүй.
Би өөрийнхөө бодолд буй бүхнээ амаараа урсгачихаад хаа хол зугтаад, эсвэл газрын гаваар орчихмоор санагдаж байсан ч юу ч хэлж чадсангүй.
Гэхдээ энэхүү чимээгүй байдал минь Ким ахлагчид 'тийм' гэсэн хариултыг өгчих шиг л болов.
Тэр инээх аядаад "Юу гээч? Чамайг байнга ингэж айгаад байхаар надад тухгүй байна" гэх бөгөөд эргэж харах үед рестораний хаалга удаанаар онгойх нь тэр.
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26