߷ Part 10 ߷

983 107 6
                                    

Хүсээгүй ч хүсэж байна гэвэл бүх зүйл утгагүй болох уу?

-Имён-

Ямар нэгэн жингүйдэх мэдрэмж мэдрэгдэх үед би нүдээ аажмаар нээлээ.

Хэн нэгний алхах чимээ ч гарч, миний бие дээш доош болох агаад хагас нээсэн нүдээрээ би өчигдөр харсан ханан дээрх зургуудыг олж харав.

Толгой аймшигтай хатгуулж өвдөн, яг л бөөлжих гэж байгаа мэт л эвгүй мэдрэмж мэдрэгдэж эхлэх бөгөөд би харцаа үл ялиг дээшлүүлтэл Ким ахлагчийн харцтай тулгарчих нь тэр.

Би цочин золтой л хашхирчихсангүй түүн рүү харж байтал тэр "Сэрчихсэн үү?" гэх аж. Толгой эргэснээс болоод юу болоод байгааг ч ойлголгүй эргэн тойрноо харж байтал би Ким алхагчийн гар дээр нь байж байв. Гайхсандаа болоод түүнийг цохих нь холгүй байх бөгөөд тэр инээмсэглэсээр намайг газарт буулгалаа.

Толгойг минь нэг зүйл хүчтэй цохиод авах шиг л санагдаж би гуйвж дайвсаар арай гэж тэнцвэрээ олон зогсов.

Тэгээд би арай гайгүй ухаан ороод эргэн тойрноо хартал хажууханд өнөө аврага усан сан байх нь намайг арван тавдугаар давхарт ирснийг илтгэнэ.

Юу болсныг сайн санаж чадахгүй байсан болохоор Ким ахлагчаас асуухаар ам нээхийн даваанд тэр гэнэт миний гарнаас хөтлөөд чирэх шахам нэг тийш явж эхлэв.

Тэр...ямар том гартай юм бэ? Миний нар түүний гаранд дэндүү гэмээр жижигдэж байна...

Тэр миний гарнаас нэлээд ширүүн татаж явсан болохоор гэнэтийн хөдөлгөөнд толгой минь улам л эргэж, түүнд чирүүлэн алхахдаа золтой л газар уначихсангүй.

"Хаашаа-" Намайг асуулт асуухаар ам нээтэл тэр гэнэт зогсож, би түүний том нурууг нь нүүрээрээ мөргөж орхив.

Дандаа л ингэх юм. Яагаад заавал ийм ширүүн, бас гэнэтийн байх ёстой байдаг байна аа? Учир нь олдохгүй юм.

"Имён"

Ким ахлагч над руу эргэж харах бус чигээрээ харчихаад миний нэрийг амандаа бувтнав.

Би гайхан түүн рүү харахаар урагш алхтал тэр огцом эргэж харах бөгөөд би цочснодоо хойш ухарч байгаад хивсэнд тээглэн яг унахын даваанд Ким ахлагч миний бэлхүүсээр гараа ороон намайг тосоод авах нь тэр.

HOTEL [Completed]Where stories live. Discover now