★ Part 5 ★

1.2K 115 4
                                    

Чамтай хамт байя гэж хүссэн бил үү?

Намайг авраад өг гэж гуйсан гэж үү?

Хамт байгаад өг гэж шаардсан уу?

Тоглоомоо больцгооё.

Чамайг харахыг ч, хайрлахыг ч хүсэхгүй байгаа болохоор надаас холдоод өг.

Дахиад л толгой өвтгөм үнэр хамар сэтэлж аргагүйн эрхэнд хэсэгхэн хугацааны нойрноосоо сэрлээ.

Амьдралдаа хэзээ ч зүүдэлж байгаагүй тэр л хачин зүүдийг зүүдэлсэнд дотор бачимдах шиг мэдрэмж төрж байх аж. Миний хамгийн дургүй зүйл болох цусыг би маш их хэмжээгээр зүүдэндээ харсан юм.

Би амралтын өрөөнд буйдан дээр хэвтэж байх ба нэг бодисын л үнэр бололтой үнэхээр муухай үнэр өрөөгөөр тархчихаж.

Толгойгоо барисаар босоход Миёнаас өөр хүн өрөөнд байсангүй. Тэр миний хажууд сууж байх бөгөөд намайг босмогц хөөрхөн гэгч нь инээмсэглээд "Хурдан сэрлээ шүү" гэх нь тэр.

Би юу болсныг санах гэж хичээлээ.

Дотор минь ямар нэгэн зүйл байх боломжгүй болоод гараад ирэх гэж байгаа мэт л хоолойн дээр юм тээглэж, цээжээр хүндүүр оргиж байв.

"Юу болсон бэ?" хэмээн асуухад тэр хажууд сууж байснаа босоод "Ухаан алдчихсан" гэж миний тодорхой мэдэж байгаа зүйлийг хэлэх аж.

Би толгой сэгсрэн "Үгүй дээ...намайг ухаан алдсны дараа. Ер нь л чи яагаад гэнэт миний нүдийг тагласан тухай гээд" хэмээн асуултаа тодруултал тэр мөрөө хавчин "Юутай ч чи хавтсан дахь бүх мэдээлэлтэй танилцаагүй байх нь" гэлээ.

Би уг нь бүхий л зүйлийг уншсан гэж бодсон юмсан?

Миён санаа алдан "Чамайг дахиж тусгай ажилд дагуулж явахгүй" гээд өрөөг орхихоор хаалга руу зүглэхэд нь би гарнаас нь татаж зогсоогоод "Юу болсон тухай хэлэхгүй гэж үү?" хэмээн горьдлого тээсээр дахиад л асуулт тавьлаа.

Тэр над руу харж хөнгөхөн инээмсэглээд гарыг минь өөрөөсөө зөөлхөн салган "Үгүй ээ" гээд намайг хөшсөн байртай орхичихоод гараад явчих нь тэр.

Яагаад хэлж болохгүй гэж? Би нүдээ хурдан худран цавчлан түүний хариултанд гайхшран хоосон бор хаалгыг ширтсээр л байв.

HOTEL [Completed]Where stories live. Discover now