★ Part 18 ★

881 90 11
                                    

Зүрх минь хачин гээчийн хурдан цохилж, би өөрийнхөө амьсгалыг ч тогтворжуулж чадахгүй болчихсон байв.

Хэтэрхий их агаар шахагдаад байгаа ч юм шиг, эсвэл бүр агаар дутагдаад байгаа юм шиг хачин эвгүй мэдрэмж.

"Байна уу?"

Тэр дахин ийн дуугарлаа. Одоог хүртэл би болж буй зүйлд нэг л итгэж өгөхгүй байрандаа таг гацан зогссоор л байв. Түүнд уур хүрээд байгаа хэр нь, уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байлаа. Надад дахин бүх зүйлийг тодорхой тайлбарлаж өгөөсэй гэж хүснэ. Яагаад ч юм...би түүний царайг дахин харахыг хүсч байх аж.

Эцэст нь би арай ухаан орохтойгоо болоод, "Юу?" гэж гайхан асуулаа.

Хог гэж, уг нь ингэж асуух шаардлага байгаагүй л юм сан... Би бүр ухаанаа алдаж орхижээ. Юу л яриад байна даа, Жон Имён!

"Чамд надтай уулзах зав байгаа юу?" Тэр дахин асуултаа давтахад түүний хоолой өмнөхөөсөө ч баргил дуулдана.

Би шүлсээ хүчтэй залгин яг хариу хэлэх гэж байтал, "Хүсэхгүй бол зүгээр дээ! Би... би зүгээр л чамаас...у-уучлалт гуйх гэсэн юм." гэх түүний сандарсан хоолой утасны цаанаас дахинтаа сонсогдох аж.

Яагаад ч юм ийн сандарч байгаа нь надад эгдүүтэй санагдан, би инээмсэглэчихсэн зогсож байх нь тэр.

Гэхдээ үүнийгээ мэдсэн дариудаа хурдхан шиг төв царай гаргаад, "Уучлаарай. Гэхдээ би та нарын хогийн сонголтын тухай бодоод тун завгүй байна." хэмээн хүйтнээр хариулж орхив.

Тийм ээ, энэ нь ч зөв. Би тэдэнд татагдаж болохгүй. Тэдэнд дасаж, тэднийг хайрлаж болохгүй шүү дээ. Тэд аюултай хүмүүс, харин би ердөө л нэг амттай олз.

Тэдгээр буудлын ахлагчууд бүгд анчны дүрд хувилан, хүмүүсийг агнахдаа хамгийн шим сайтайг нь сүүлд нь үлдээн, хэрхэн идэхээ ярилцаж байж ч мэдэх.

Тэрхэн зуурт миний тархинд нэгэн бодол сум харвах шиг л орж ирэх нь тэр ээ.

"Бүх зүйлд уучлаарай." Тэр ийн хэлээд чимээгүй болоход нь би санаа алдаад "Болсон уу? Болсон бол тасал даа." гэж үл ялиг түүртсэн маягтай хэлэхэд тэр хүнд гэгч нь санаа алдчихаад утсаа таслах зууртаа нэг зүйл хэлэх шиг болов.

Би сонсож амжсангүй. Нэг их чухал зүйл биш байсан бололтой хэмээн бодоод утасныхаа дууг хаан, ор луугаа шидчихээд буцаад гал тогоо руу явлаа.

Ингэхэд тэр яаж миний дугаарыг олж авсан байна аа? Бас хүний дугаарыг ч олж чаддаг хэрэг үү? Би ийн болчихоод хэсэг гайхширан зогсов. Надад түүнийг миний дугаарыг хэрхэн авсан талаар ямар ч ойлголт байхгүй байлаа.

HOTEL [Completed]Where stories live. Discover now