Дахиад ганц удаа тэвчихийг хүссэн юм сан. Тэр цусны үнэрийг. Бас...
Чиний үнэрийг.
༆
Би Сихёны хэлснээр урууландаа инээмсэглэл тодруулсаар казино руу явж оров. Хаалганы цаана байрлах хар нөмрөг шиг зүйлийг гараараа хажуу тийш болгох үед ард хаалга хаагдах нь ч тодхон дуулдах аж.
Гэнэт хаалга хаагдсанд би сандарсан хэдий ч үүнийгээ хэт их ил гаргахгүйг хичээн дотроо зөөлнөөр санаа алдчихаад нөмрөгийг бүрэн дэлгэлээ.
Тэрхэн мөчид би яг л диваажинд хөл тавьчихав уу? гэмээр тансаг мөн гялтганасан газрыг харсан бөгөөд энэхүү аврага том зааланд зогсох бүх хүмүүс эрэгтэй, дээрээс нь хар хослолтой аж.
Зочид буудлын хаана нь энэ том танхим багтсаныг би огт ойлгосонгүй.
Шууд чигээрээ харахад нэгэн алтаар чимэглэсэн гэмээр том ширээ байх агаад би тэрхүү ширээний тэргүүн суудалд Ким ахлагч байгааг өлхөн харж дөнгөлөө.
Таазанд нь алтаар уралчихсан аятай, хээнцэр бөгөөд чамин хээтэй гэрэл байх агаад шар гэрэл тодоор тусгаж буй учир энэ заал бүхэлдээ л алт шиг харагдах аж.
Тэгээд шал нь хүртэл дэндүү толигор үзэсгэлэнтэй харагдах ба хананууд дээр учир нь үл ойлгогдох хачин хээтэй зургуудыг алтлаг хүрээтэй жаазанд хийн байрлуулсан нь үзэгдэнэ.
Танхимд цорын ганц ширээ байсан нь сая миний дурдсан ширээ байх бөгөөд бусад газруудад зөвхөн сандал болоод ойлгомжгүй автомат машин шиг зүйл байрлах аж.
Бас тасралтгүй хангинах хөгжмийн чимээ. Үдэшлэг дээр сонсогддог тийм доргилттой маягийн чимээ бус аяз хөгжим эгшиглэх хэрнээ тэр нь дэндүү чанга юм. Энэ нь өрөөний гадна сонсогдоогүйг бодвол энэ өрөө дуу тусгаарлагчтай бололтой.
Зарим хүмүүс автомат машины ард сууцгааж, зарим нь бөөгнөрөн юм ярилцах агаад танхимын голд байрлах ширээнд суугаа арав орчим залуус мөрийтэй тоглоом тоглож буй нь илт харагдана.
Энэхүү танхимд ямар нэгэн зүйл нүдэх, чангаар эгшиглэх аяз хөгжим болон хүмүүсийн ярихаас өөр яриа үл сонсогдох аж.
Энгийн харагдах хэрнээ цаанаа л нэг чамин мэдрэмжийг төрүүлэх энэ танхимыг би удтал тойруулан ширтэхдээ ханан дээр янз янзын хэлбэртэй гэрэлтүүлэг, басхүү үнэт эдлэлийн үзүүлэн байгааг ч харж амжлаа.

YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26