✰ Part 22 ✰

887 95 25
                                    

"Зугтах тухай бодоод ч хэрэггүй шүү. Чи надаас ганц ч секунд...ганц ч алхам...холдож чадахгүй..." гэж Согжин чихэнд минь шивнээд гарнаас минь зөөлнөөр атгах үед би түүнээс гараа хүчтэйхэн салгаж авлаа. Гэхдээ тэгсэн дариудаа би яагаад ч юм харамсаж орхив.

Тэр инээд алдан миний нуруунаас зөөлхөн түлхэн урд харагдах том бөгөөд хар машин руу суулгах аж. Маргааш орой болохоос өмнө зэвсгийн агуулах руу явна гэхээс өөр зүйл надад хэлээгүй болохоор би яг хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй ч дуугүй л Согжинийг дагаж байлаа.

Түүний хэлснээр би одоо түүнийх болчихсон шүү дээ. Хүссэн ч хүсээгүй ч...би Тэхён тэр хоёрын байнгын хяналтанд байх бололтой.

Машинд орж суухад баруун талд минь Согжин сууж, харин зүүн талд минь Тэхён суух аж. Би одоо тэднээс залхаж эхэлсэн ч, тэд намайг хамгаалж байгаа гэх тэнэг бодолдоо автчихсан учраас надад бас ч гэж таалагдаж байв.

Бид зочид буудлын B2 давхарт байгаа машины зогсоолоос хөдлөн, хаа нэг тийш явах ба машины урд талын цонхноос бусад цонх нь хар болохоор гаднах зүйлс үл харагдана. Хэдий би ямар нэг зүйл харах гэж урд талын цонх руу шагайх гэж оролдох ч, тэр үед Согжин ууртайгаар хөшиг татан урд болон арын суудал хоёрыг тусгаарлачих нь тэр.

Түүн рүү муухай харсан ч би элдэв зүйл дуугарч ам нээсэнгүй. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол одоо орой болж байна. Магадгүй 8 юм уу 9 цаг болж байгаа байх.

Бид ойролцоогоор хорь орчим минут явсаар зорьсон газартаа хүрэв бололтой машин зогсох ба тэр хооронд бидний дунд машины явж буй чимээнээс өөр ямар ч чимээ үл гарж, бүгд л амандаа ус балгачихсан юм шиг дуугүй явах аж.

Согжин түрүүлж машинаас буух үед би ч бас түүнийг даган машинаас хурдхан буув. Тэгтэл нүдний урд эхлээд урт хар зүйл харагдаж, дараа нь толгойгоо жаахан эргүүлэхэд л хэдэн арван зэвсэг зурайн үзэгдэх нь тэр.

Машинаас бүрэн буун, эргэн тойрноо тойруулан харахад үнэхээр том агуулах шиг зүйл дотор ханаар нь маш олон буу, хутга, тэсрэх бөмбөг гээд хүнийг гэмтээх боломжтой бүх зүйлс байв.

Өмнө нь зочид буудалд иймэрхүү зэвсгүүд харсан ч гэлээ энэ удаагийн зэвсгүүд хэтэрхий их байсан юм. Тоолж барамгүй их, дээрээс нь аймшигтай харагдана. Мөн уг агуулах өргөн, бас нэлээдгүй урт байх ба гурван машин хангалттай багтахаар харагдана.

HOTEL [Completed]Where stories live. Discover now