"ЭГЧЭЭ!!"
Намайг гэрт орж ирээд 5 секунд ч болоогүй байтал Хусог гүйхээрээ ирэн намайг тэврээд авах нь тэр.
Түүнийг намайг чанга тэврэх үед хаа нэг газар юм нурах чимэн гарч, гал тогооноос ч ээж цухуйх нь харагдана.
"Миний охин ирчихээ юу?"
Би Хусогийн нүүрийг нь өөрийнхөө мөрнөөс холдуулж түлхчихээд "Тэглээ" гэж хариу хэлээд "Яагаад намайг тавихгүй байгаа юм бэ?" хэмээн Хусогт хандаж ширүүхэн хэлэв.
Тэр хамгийн сүүлд намайг хэзээ ингэж чанга тэвэрснийг нь ч санахгүй байна. Гэнэт яачихаа вэ энэ хүүхэд чинь.
Хусог ямар ч хариу хэлэлгүй намайг тэврэн зогссоор л байх бөгөөд би хоолойгоо засан "Хусог аа чамайг гаж донтон гэж бодохоос минь өмнө..." гэж аймар тайван өнгөөр хэлчихээд үргэлжлүүлэн "НАМАЙГ ТАВЬ!!!" гэж гэрээр дүүрэн чанга хашхирлаа.
Тэр гэнэт цочив уу? Эсвэл тэврээд ханачихсан уу намайг тэвэрхээ болиод "Таныг ажилд явсны эхний өдөр ингэж тэвэрнэ гэж боддог байлаа" гээд инээмсэглэн, нүдээ ирмэснээ "Хурдан хувцсаа солиорой. Удахгүй хоол болно"
Тэр миний хариултыг ч сонсолгүй амандаа зөөлнөөр шүгэлдсээр өрөө рүүгээ орох аж.
Би дэндүү их ядарснаасаа болоод шууд л тэр дороо сөхрөн газарт унаж орхив. Хүзүү хөшиж, хөл сулгүйдэн, толгой аймшигтайгаар хатгуулж өвдөж байсан болохоор надад босох ч тэнхэл үнэндээ байсангүй. Сая хүртэл Хусог дэндүү чанга тэвэрснээс болоод миний хамаг бие тэнхээгээ алдчих шиг боллоо.
"Таныг ажилд явсны эхний өдөр ингэж тэвэрнэ гэж боддог байлаа"
Хусогийн ийн хэлээд тодоор мишээсэн бяцхан дүр зураг надад босох хүч тэнхэл өгөх шиг болон, хэдий би аймшигтайгаар хөлөрч, бие тавгүйтэж байсан ч арай ядан газраас өндийгөөд сая тайлж чадаагүй гутлаа тайллаа.
Өрөө рүүгээ алхана гэдэг яг л там мэт санагдаж байсан ч би дахиад газар уначихгүйг хичээсээр өрөөндөө орон цүнхээ шууд л газар чулуудаад орон дээрээ хэвтлээ.
Ядарч байна...
Дөнгөж эхний өдөр байсан байтал тийм зүйл болох ч гэж дээ.
Ахх ямар аймшигтай байсан гэж санана. Ядаж намайг тайтгаруулах нэг ч хүн байсангүй...найзгүй байхын зовлон гэж энэ үү? Мэдэхгүй ээ мэдэхгүй!
Толгой улам өвдчихлөө байна. Маргааш ч бас тэр ажил руу явна гэхээс айж байна шүү дээ. Би зүгээр л дизайнер болох мөрөөдлөө биелүүлэх боломжтой байж магадгүй гээд л үйлчлэгчээр орсон байтал үнэн хэрэгтээ тийм зүйлд хутгалдчихна гэж хэн мэдэх юм?
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26