Хотын хаа нэг захад харанхуй, гэрэл муутай мөн хачин муухай үнэр ханхалсан газар байрлах бөгөөд бороо зөөлнөөр шиврэн орж, газар дэвтэх шиг л болох аж.
Дөрвөн том машинаас бууж ирсэн Согжиний хүмүүс бидний эргэн тойронд хамгаалан алхах бөгөөд, машины зогссон газраас нэлээд цаана үл ялиг гэрэл үзэгдэнэ. Түүний туслахууд бидний дээрээс том хар шүхэр барин алхалах тул бид бороонд норохгүй байлаа.
Алхах бүрд усны шал палхийх чимээ тодрон дуулдах боловч надаас бусад хүмүүсийнх нь алхаа илүү чимээгүй сонсогдож байх аж.
Би тэднийг дуурайн алхаагаа хөнгөвчлөхийг хичээсэн боловч миний хүслээр болоогүй тул зүгээр л бууж өгөн, энгийнээрээ алхаллаа. Согжиний хүмүүс бүгд гартаа нэг, нэг буу барих ба би тэднийг биеийнхээ хаа нэг газар өөр олон зэвсэг нуусан байгааг сайн мэдэж байв. Бас ганц хоёр хүн нь том, том цүнх барин алхална.
Гадаа уулзалтаа хийх гэж байгаа юм байхдаа? Хэрэв тийм бол, ингэж гоёж гангалах ямар шаардлагатай юм бол?
Согжин миний бэлхүүсээр гараа болгоомжлонгуй ороохдоо "Буу, багаа ч аваагүй хэрэг үү?" хэмээн шивнэх шахам хэлэх агаад борооны чимээнд түүний яриа бараг л сонсогдохооргүй аж.
Би толгой сэгсэрлээ. Тэр инээмсэглэх шиг болсноо "Чи бидний арыг хамгаалах хүн болохоор гартаа буу барих л болно. Гэхдээ тэр хүртэл ядаж багаа зүүвэл дээр юмсан." гэчихээд Тэхён руу харан харцаараа нэг зүйл хэлэхэд тэр өнөөх надад өгөх гэж байсан багаа Согжинд өгөв.
Тэнгэрийг хар үүлс бүрхэснээс болоод сарны гэрэл ганц ч атугай үл үзэгдэх ба бидний ард тээр цаана хотын гэрэл сүүмэлзэн үзэгдэх аж.
Согжиний надад зүүлгэх гээд байгаа багийг би сайтар ажиж чадаагүй боловч уг баг нь зөвхөн миний нүдийг л халхалахаар байлаа. Дээр нь янз бүрийн чимэглэл харагдаж байсан ч харанхуйд юу ч үл үзэгдэнэ.
Надад багийг хүчээр өмсгөснийхөө дараа Согжин духан дээр минь болгоомжлонгуй үнсээд "Надаас битгий холдоорой." хэмээв.
Түүний хоолой түгшүүртэй, дээрээс нь тун аюултай сонсогдож байсанд би үл ялиг гайхсан ч удалгүй зүгээр л сулхан толгой дохих аядлаа.
Бид өнөөх алсад үзэгдэж байсан гэрэлтэй ойрхон ирцгээв. Энэ миний бодсон шиг замын хажуугийн шон шиг гэрэл биш аж. Харин маш том радиустай тойрог хэлбэрийн газар байх ба хүрээгээр нь дагуулаад жижигхэн хэрнээ тод цагаан гэрэл суурилуулжээ. Нисдэг тэрэгний газардах талбайгаас хэд дахин том юм.
ESTÁS LEYENDO
HOTEL [Completed]
Misterio / SuspensoНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26