"Ах аа. Би тоглоогүй байна. Юу хийснээ хэл!" гэж би орилон түүнээс шаардахад тэр намайг огт тоосон шинжгүй нүдээ анин, сандал дээрээ улам л тухаа олон сууна.
Түүнийг юу хийснийг мэдэхгүй учраас би яах ёстойгоо ч ойлгохгүй, уур минь маш их хүрч байсан тул гараа чанга атган байж "Хэлэхгүй байсан ч хамаагүй дээ. Би Имёныг хамгаална. Би түүнийг танд яадаг ч байсан өгөхгүй." гэж шүдээ зуун хэлтэл тэр одоо л над руу харцаа шилжүүлэх нь тэр.
Тэрээр аль хэдийн ууралчихсан, нүдэнд нь уур хилэн, алуурчны дүр төрх тодорсон байх агаад сандалнаасаа ухасхийн босоод "Тэр над дээр гүйж ирэх албагүй ээ. Би ч түүний араас гүйхгүй. Харин түүнийг өнөө өрөөнд орох мөчид... Тэр минийх болно." гэж баргил хоолойгоор шивнэн хэлэв.
"Би тийм зүйл болгохгүй." гэж би аль болох тайвнаар хэлтэл тэр ууртайгаар үсээ хойш илбээд "Бид тохиролцсон байх аа? Тохиролцоогоо цуцлах боломжгүй." гэхэд нь би түүнийг ингэж хэлэхийг мэдэж байсан тул инээх аядаад "Хамаагүй ээ. Би Имёныг хамгаалах болно. Таниас."
Би ийн хэлчихээд шууд л ахын өрөөнөөс гаран хаалгыг нь тасхийтэл нь хаалаа.
Тэгээд хурдхан шиг нууц шатаар доош уруудан, таван давхарт ирэх үед нэг л хачин мэдрэмж төрөх ба тусгай багийн амралтын өрөөний үүдэнд ирсэн ч орох хүсэл яагаад ч юм төрөхгүй байв.
Хэдэн минут хаалганы бариулаас зууран зогсоходоо би хаалган дээр бичсэн нэрсийг удаанаар ажиглалаа. Имёны нэрийг харах мөчид л дахин дахин уншаад л баймаар санагдаж, түүнийг аваад энэ бүх дайнаас зугтаачихмаар санагдана.
Тэгж санагдах мөчид би түүнийг ашиглаж буйдаа дотроо хэмжээлэшгүй ихээр харамсан, бүх үнэнийг хэлээд түүнийг өөрсдөөсөө холдуулах тухай бодож эхэллээ.
Гэхдээ энэ нь тийм ч амар байхгүй л байх...
Бидэнд олдсон цор ганц зэвсэг тэр шүү дээ. Имён биднийг аварч чадна. Гэхдээ тэгэхийн тулд... Тэр бидэнд итгэх ёстой.
Би гүнзгий санаа алдаад, хаалгыг онгойлголоо. Охид бүгд буйдан дээр уйтгарлан суух нь харагдах ба тэд намайг хармагцаа суудлаасаа босоод, надад бөхийн мэндчилэв.
Доод уруулаа тас хазсаар би эргэн тойрноо харсан ч тэр алга.
"Имён хааччихсан юм?"
Миний хоолой бодсоноос минь илүү ширүүн сонсогдсонд би сулхан хоолойгоо засаад, гараа өмдийнхөө халаасанд хийвэл Лаён "Гэрт нь яаралтай ажил гарсан гэсэн." гэчихээд санаа алдах аж.
KAMU SEDANG MEMBACA
HOTEL [Completed]
Misteri / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26
![HOTEL [Completed]](https://img.wattpad.com/cover/213878906-64-k683657.jpg)