߷ Part 2 ߷

1.9K 151 6
                                    

-Job-

Сэтгэл санааны хувьд ойрд ихээхэн хүндрэлтэй байх болж. Их сургуулиа дизайнер мэргэжлээр төгссөн ч гэлээ намайг дадлагаар авах ганц ч атугай газар олдохгүй нь бололтой.

Зарын тухай мэдээллүүдийг сонингоос уншиж байхад надад тохирсон ганц ч газар байгаагүй байх боловч "Зочид буудалд үйлчлэгч ажилд авна" гэх зар дээр яагаад ч юм харц минь тогтчихов.

Зарын дор зочид буудлын зургийг хавсаргасан байхын дээр нэлээд өндөр зэрэглэлийнх мэт харагдах бөгөөд цалин сайтай, тав тухтай орчинд ажлуулахыг ч амласан тухай бичсэн байлаа.

"Эгчээ?"

Хусог нөгөө өрөөнөөс намайг дуудахад нь "Яасан?" гэвэл тэрээр өрөөнд минь орж ирээд "Би өнөөдөр Намжүнийд хонолоо" гэх аж.

Одоо өглөөний арван цаг болж байлаа.

"Ээж ажил руугаа явчихсан уу?"

Түүн рүү хальт харц шидчихээд буцаад сонин руу харах бол тэрээр хаалгыг минь түшээд "Тиймээ. За тэгвэл би явлаа шүү." гээд гараа даллахад нь би ч эсэргүйцэхийг хүссэнгүй хариу далаллаа.

Зочид буудалд сайн ажиллаад байвал намайг өөрсдийнхөө зохион байгуулагч ч болгож магадгүй юм. Юутай ч ажиллаж үзэхээр шийдэн утас руу нь залгалаа.

"Байна уу?"

"Сайн байна уу? Танд юугаар туслах уу?"

"Зочид буудалд үйлчлэгч авна гэсэн зарын дагуу ярьж байна"

"Ойлголоо. Та бидэнтэй ирж уулзаад нарийн ширийн зүйлсийг мэдэж авах байгаа."

Утсаар ярьж буй эмэгтэйн хоолой үнэхээр цээл сайхан сонстох аж.

"Ойлголоо. Одоо очоод уулзвал болох уу?"

"Тиймээ. Болно"

"За тэгвэл би удахгүй очлоо"

Утсаа тасалсны дараагаар би угаалгын өрөө орж хамгийн түрүүнд үсээ янзаллаа. Ямар төрлийн шалгуур тавьж үйлчлэгч ажилд авдаг бол?

Үсээ цэгцтэй боочихоод, нүдээ хөнгөхөн будаж уруулаа өнгөлөөд ямар хувцас өмсөхөө шийдэж ядан шүүгээнийхээ урдуур хэсэг эргэлдэн зогсов. Гайгүй цэвэрхэн бөгөөд нүдэнд дулаахан өнгийн хувцас өмсөхөөр шийдэж ягаан сул цамц болон цэнхэр өнгийн жийнсийг бүдэг бор өнгийн гуталтай хослуулан өмслөө.

HOTEL [Completed]Where stories live. Discover now