❁~Unbelievable~❁Чиний хувьд 'шилдэг' гэх тодотгол ямар утгатайг мэдэхгүй юм.
Өөрсдийгөө хэнээс ч нуугдаж чадна гэж бодоод байх шиг байна.
Чадахгүй юм байж.
-
Wanna play?
Get ready...
And start!
༆
-
-Имён-
Лаён над руу нэлээд том тортой зүйл шидээд "Гурван тусдаа хувцас байгаа. Ягаан ууттай нь энгийн үйлчлэгчийн хувцас. Хөх, хар хоёр нь өөр тусгай зүйлд өмсөх хувцас. Хувцсаа сольчихоод хурдан буугаад ир" гээд хариулт хэлэх байтугай амьсгаа авах ч зав олдоогүй байтал хаалга чанга хаан гараад явчихав.
Өглөө босоод дөнгөж ирэхэд энэ өрөөнд Лаёнаас өөр хүн байгаагүй.
Тэрээр надад шүүгээг минь зааж өгөн хувцсаа солихыг тушаачихаад явж буй нь энэ.
Ягаан тортой хувцсыг нь онгойлгоод үзвэл Лаён болоод бусдын өмсөж байсан хувцастай адилхан хувцас байх бөгөөд жижигхэн түрийвч шиг зүйл ч байв.
Тэр түрийвч дотор өнөө тусгай хаалгыг нь онгойлгоход ашигладаг карт нь байрлаж байх бөгөөд алтлаг шар өнгийг хар хөх өнгөтэй зохилдуулсан байх аж.
Хар ууттайг нь онгойлготол хар өнгийн юбка болон бариу фудволк байх ба нэлээд өндөрдүү өндөр өсгийт, өөр нэгэн жижиг цүнх болоод маск ч байрлаж байх нь тэр.
![]()
Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin. Юу вэ? Маскаар яадаг юм бол? Бас цүнх???
Бас би л лав энэ өсгийт дээр тогтож чадахгүй. Үнэндээ таван минут тэсвэл бурхан намайг ивээжээ л гэж бодох байх.

ŞİMDİ OKUDUĞUN
HOTEL [Completed]
Gizem / GerilimНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26