-1-

1K 62 2
                                    

Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн өнөөдөр амьд байх ч маргааш үхэж болно......

Өчигдөр л бие биенээ дахин хэзээ ч харахыг хүсэхгүйгээр үзэн ядаж салсан ч өнөөдөр тэр нэгэн хүн чинь үхчихсэн байвал яах вэ?

Маргааш л байхгүй мэтээр хайрлалцаж байсан хосууд хоног ч өнгөрөөгүй нэг нэгнээ алахаас ч буцахгүй болж өөрчлөгдвөл яг яах вэ?

Ганцхан хариулт амьдрал угаасаа л ийм

Харин одоо бол ганцхан зүйл л хэлье та бүхэн нэг л хүнийг хайрлаж өгөөрэй.

•••

-Анхны бичсэн номоороо "Нью-Йорк Таймс"-ын Бестселлер бүтээлээр шалгарч огцом нэр хүнд нь өсөж байсан Солонгос гаралтай Америкт төрж өссөн алдартай зохиолч Пак Жимин......түүний шинээр гаргасан ном болгон үргэлж Бестселлерт багтдаг бөгөөд маш олон алдартай уран зохиолын, хайр дурлалын, философи жанрын бүтээлүүдтэй нэг үгээр хэлбэл гайхамшигтай зохиолч мөнөөс мөн.

Жимин сонин дээр бичсэн энэхүү нийтлэлийг сонсонгоо Жонгүкын үглэлтээс залхсаар
-Хараал ид гэж Жонгүк энэ миний амьдрал надад хангалттай болоод л байна. Гэтэл чи байнга манайд ирж өдөр болгон миний хэрэглээг хорих юм ганц хоёр сэтгүүлээр миний нөгөө талыг бичээ л биз дээ одоо болно гэж хэлээд ширээн дээрх лонхтой вискиг цагаан архитай хамт болор шилэнд хийн уух гэтэл Жонгүк гарнаас нь татан болиулаад
-Сонс ганц хоёр мэдээ нь чиний сайн талаар харин бусад олон мэдээ чиний муу талаар чи хооронд нь холиод байна.

Жиминий аягыг ширээн дээр хүчтэй тавиад өрөөгөөр холхин
-Дахиад сонс чиний хайрын явдалд би оролцох дургүй ч гэсэн энэ чинь хэтрээд байна Жонгүк цүнхнээсээ нилээд хэдэн зураг гаргаж ирээд Жиминий цээжинд наан
-Энд чиний уулзаж, унтсан эрчүүдийн чинь зураг байна.........одоо хангалттай юм биш үү намайг ингэж зовоох чамд үнэхээр таалагддаг бололтой тийм үү гэж асуувал Жимин цээж рүү нь түлхсэн зургийг нь Жонгүкт буцааж атгуулаад ширээн дээрээс аягатай архиа аван
-Тайвшир хонгор минь....оролцох дургүй юм бол тэр хэвээрээ л байж үз битгий ингэж хоёрыг хооронд охид шиг аашлаад бай гэсээр ажлынхаа өрөө лүү орлоо.

Жимин татсан хар тамхиндаа мансуурч Жонгүкын хэлсэн үгийг тийм ч их ойшоож авсангүй. Найган ганхсаар ширээндээ суухдаа золтой л зохиол бичсэн цаасан дээрээ архи асгачихсангүй. Өөрийгөө шоолон инээд алдсаар үргэлжлүүлэн бичих ажээ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now