-Жонгүк чамайг хараал идэг
Жимин онгоцны цонхоор харан ийн хэлнэ. Онгоц хэдийнээ тэнгэрт хөөрөн нисэх бөгөөд түмэн үүлэн дээгүүр хөвөн хөвсөөр Сөүл рүү чиглэж байлаа.
-Нью-Йорк-оос Сөүлийн чиглэлийн "Дельта-95" онгоц газардахад бэлэн болсон байна. Аюулгүй байдлын үүднээс суудлын бүсээ зүүцгээнэ үү! Манай онгоцоор үйлчлүүлсэнд баярлалаа.
Дээд зэрэглэл хэдий ч энд тэндээс хүмүүс Жиминий зургийг авч хаа нэгтээгээ шивэр авир хийн ярилцана. Энэ бүгдээс хэтэрхий их залхсан Жимин хурдан буухыг тэсэн ядан хүлээсээр уурсах бол түүний дотроос ямар нэгэн зүйл хатган байж суухын аргагүй болгож байлаа.
Хар тамхи
Сөүлд ямар ч таниж мэдэх хүнгүй түүнд яаж амьдрахаа мэдэхгүй бачуурах бол Жонгүкын хэлдгээр түүнийг онгоцноос буухад туслах гэгч эмэгтэй хүлээж авах болно.
Нислэг ч дуусаж буудлаас ачаагаа аван гарах гэтэл үүдэнд нэгэн бүсгүй түүнийг нэрийг бичсэн цаас барин зогсоно. Яагаад ч юм түүний уур хүрч өнөөх гэмгүй бүсгүйг үзэн ядсан аятай цаасыг нь булааж аваад базан газар хаяад
-Машин барьж чадна биз гэж хэлчихээд хурдтайгаар алхах бол өнөөх бүсгүй үл мэдэг сандарсаар Жиминээс өрсөн урд нь гаран гүйж машиных нь хаалгыг онгойлгон түүнийг суухад бэлэн болгов.
Жимин машиндаа суухынхаа өмнө өнөөх бүсгүйн хөх рүү ширтэн
-Намайг татахад наад хөх чинь хангалтгүй л болов уу? Гэсээр мушилзан машиндаа суухад бүсгүй ичингүйрсээр энгэрээ хумин жолооны ард сууна.
-Зохиолчоо одоо танай гэр лүү явах гэж байна. Таны менежер бүгдийг нь бэлдчихсэн учраас та хотод байхдаа өөрийнхөө номонд л анхаарахад л болно. Ямар нэгэн зүйл хэрэгтэй бол та намайг дуудаарай. Утсан дээр чинь миний дугаар байгаа. Туслах гээд тэмдэглэчихсэн гэж хэлээд үргэлжлүүлэн жолоогоо барихад Жимин гайхсаар утсаа нээн харвал үнэхээр тэмдэглэчихсэн байлаа. Түүнийг асуухын завдалгүй өнөөх бүсгүй
-Таны менежер тэмдэглэчихсэн болохоор...
бүсгүйн инээмсэглэл үнэхээр ялдам ажээ. Гэнэн томоогүй гэхдээ үзэсгэлэнтэй нүдтэй.
Туслах жолоогоо байнга чангаар атгаж арын толь руугаа эргэж буцан ширтсээр Жиминийг харах бол догдолсон бололтой инээд алдсаар явах ажээ.
Гангнамын үнэтэй байшингуудын дундуур явсаар нэгэн хаалганы өмнө ирэхэд Жимин ямар нэгэн зүйлээс сэжиглэсэн янзтай ярвайна
-Туслахаа намайг Намисон арал руу хүргээд өгөөч энд биш тэнд баймаар байна.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...
![Swan Lake[completed]](https://img.wattpad.com/cover/215994242-64-k566714.jpg)