-20-

150 19 0
                                    


Толгойгоо төмрөөр цохиулаад цээжиндээ дэлхий дээрх бүх хогийг нийлүүлээд чихчихсэн янзтай дүүрч амьсгалах агааргүй болсон мэт бүгчимдэж дотор нь давчдаж эхлэхэд хамаг чангаараа "Болиод өгөөч" гэж хашхирмаар байсан ч чадсангүй.

Хаагдсан хаалганы цаанаас түшин зогсоод
-Жимин~аа хангалттай би тэвчихгүй нь өөр юу ч байсан болно. Намайг зодож цохиж өвтгөж тамласан ч болно харин энэ зүйлээ л больчих.

Модон хаалгыг толгойгоороо цохин нүдээ анина. Хэтэрхий их гомджээ. Тэр л өчүүхэн жижигхэн үгэнд нүсэр том уул шиг ихээр гомдож. Аймшигтай биш гэж үү? Санамсаргүй хэлсэн гэнэн үгэнд хатуу чулуу шиг хүн ч ингэж өөрчлөгдөж болно гэдгийг. Тэхён өөрөө л эхлэсэн тийм дээ ч одоо ч бууж өгөхөө үл мэдэх Жиминийг үхэхээрээ айлгаад ч болтугай эргүүлж авчрахыг хүснэ.

-Миний буруу Жимин миний түмэн буруу. Намаг уучлаарай.....

Дотроос ямар ч чимээ үл сонсогдсонд Тэхён улам ихээр цурхиран уйлж ингээд өөрсдийнхөө харилцааг эцэс болчихлоо хэмээн бодож байлаа. Арга ч үгүй биз дээ.

-БИД ХОЁРЫН ХАРИЛЦАА ИНГЭЭД ДУУСЧХАЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?

Зангидаж атгасан гараараа өнөөх хаалгыг ганц хүчтэй цохиод хөлөө дэвсэлсээр тэндээс холдлоо.

Тэхёны хүнд амьсгаа хүйтэн байшинд цуурай нэмэн сонсогдох бол удалгүй гингэнэн уйлж хормын дотор хувьсан өөрчлөгдөх өөрийгөө буруутгана. Бурхан түүнийг дэлхий дээр амьдруулах гэж бус зовлон гээч юу болохыг мэдрүүлэх гэж илгээсэн бололтой.

Эцэст нь шийдвэрээ гаргахаас өөр аргагүйд хүрсэн юм. Жимин өөртэй нь гарч ирээд ярилцахгүй л бол түүний энэ утга учиргүй завхайрал хурьцлын ажлыг нь хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүйгээ ухаарна.

Өглөө Жиминийг гарч явахаас өмнө эрт сэрээд нүүр тулан уулзаж энэ бүх зүйлд цэг тавин эцэслэх бол харин эсрэгээрээ ойлголцож чадалгүй дуусвал Тэхён энэ гэрээс явах ёстой.

Ойролцоогоор өглөөний 8:38 минутанд Тэхён сэрчхэв. Тавьсан сэрүүлгээсээ хоцорч өглөөг угтсандаа дотор нь арзайж басхүү бие нэг л таагүй байв.

Яагаад оройтоод сэрчхэв ээ....

Яаравчлан орноосоо босоод Жимины өрөөний хаалгыг түлхтэл онгойсонгүй. Өмнө нь дандаа хоосон өрөө угтдаг байсан бол энэ удаа дотроосоо түгжээтэй байх нь тэр.

Swan Lake[completed]Where stories live. Discover now