ayy zgr hoeriig ogmoor sngdd ;)
Тохиолдол уу? Хувь тавилан уу? Аль нь байлаа ч гэсэн Жиминыг онгоцны буудал руу явахаар таксинд суух гэтэл Тэхёнтой таарч орхилоо. Тэхён Жиминтэй анх уулзсан шигээ хувцаслачихсан байв. Хав хар цамц, гутал бас хар цүнх, хар малгай. Бурхан тэднийг эцсийн удаа салах ёс хийхийг зөвшөөрсөн бололтой. Хоёул өөд өөдөөсөө харан дуугүй ширтэнэ. Арав хүрэхгүй алхаад хүрэх атал хэн ч түрүүлж гишгэхийг хүссэнгүй. Арав хүрэхгүй сар хамт байсан ч арван жил болсон мэт санагдах тэдний гунигтай жаргалтай дурсамжууд. Эцсийн уулзалт гэдгээ ойлгосон юм шиг л бүгдийг нь эргэн санан бие биенээ дээрээс нь доошоо ширтсээр.
Явах эцсийн шийдвэрээ гаргасан болохоор Жимин ямар ч эргэлзээгүйгээр Тэхён руу том том алхалсаар гараа сунгалаа.
-Биеэ бодоорой.Тэхён түүний гар луу удаан харж зогссоны эцэст гараа халааснаасаа гаргаж ядан зөөлхөнөөр атгалаа. Удалгүй Жимин түүний мөрөөр нь тэвэрвэл Тэхён юу ч хийлгүйгээр хоосон газар ширтэнэ. Тэр эргүүлж тэвэрсэнгүй.
Холоос тэдний юу хийхийг секунд алгасалгүй ажиглан харсан Жонгүк Жимины хийсэн үйлдэлд нь харуусаж
-Наад нэг юмнаасаа холд л доо Жимин. Тэхён гуай эргүүлээд тэвэрдэг л юм бол чи толгойгүй гэж мэдээрэй гэсээр аман дотроо хамаг хараалаа тавин шүд зуун тэсвэл хэсэгхэн хугацааны дараа Жимин гараа суллаад толгой дохин буцаж ирлээ.Жимин харц гунигтай байх чинь.
Жонгүкын мөрийг зөөлхөнөөр алгадаад хажуугаар нь зөрөхөд түүнийг юу юунаас илүү өрөвдөж орхив. Жимин хэзээ хамгийн сүүлд ийм сул дорой байлаа. Хамгийн сүүлд машинд нь суухдаа.
Түүнийг хөлөө чирсээр цааш холдон одоход нь толгойгоо өргөн урагш харвал Тэхён уруулаа өмөлзүүлэн шүд зууна. Том том гишгэлсээр хормын дотор хажууд нь очоод цээж рүү нь ганц хүчтэй нудран
-Чи ядаж сүүлчийн удаа гээд эргүүлээд тэвэрч болсонгүй юу, хэнээс болж Жимин ийм байдалд орсон билээ дээ. Чамтай учрахаас өмнө Жимин хэзээ ч ийм үйлдэл гаргаж байгаагүй. Гэтэл гараа нуруунд нь хүргээд хэд цохиход тийм хэцүү байна уу? гэж үзэн ядаж басхүү хорссон харцаар харсаар хэлбэл Тэхён хойш хэд хэд алхан цээжиндээ гараа наасаар Жимины явсан зүг рүү тасралтгүй ширтэж
-Хэрвээ эргүүлээд тэвэрчихсэн бол би түүнийг тавиад явуулж чадахгүй шүү дээ, чиний хэлдгээр Жимин надтай учрах ёсгүй байсан юм. Тэр миний дэргэд байхад хэтэрхий ахадна. Магадгүй үүнийг нь мэдэлгүй би хажуудаа явуулалгүй хүлчихсэн байх. Би түүнд тохирох нэгэн биш бололтой. Зүгээр л зорьсон замд нь хүргэж өгөх жолооч нь байсан биз. Аваад явдаа гэж хэлээд эргэн алхлаа.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...