Буудлын өрөөний ширээн дээр Жимин Жонгүк хоёр өглөөний цайгаа уун сууна.
Буудлаас буудал дамжиж ганц өдөр ч нэг газраа тайван байж чадаагүйгээс болоод хэн хэнийх нь бие цонхийж ядарчээ. Энэ өглөө л нэг юм амар тайван өнгөрүүлж болох мэт санагдана. Нууцаар оруулж ирсэн хятад хоол хоёр гурван шар айргаар ширээгээ дүүргэж хоёул орчныхоо нам гүмд дуугүйхэн сууцгааж чимээгүйхэн сонин гарчиглан архинаасаа балгалах бөгөөд Жимины өмнө Жонгүк гэнэтхэн дугтуйтай зүйл сарвайгаад нээхийг шавдуулав.
-Жимин хоёулаа Сөүл буцах хэрэгтэй байна. Хэрвээ эндээ удаад л байх юм бол цагдаа нар биднийг хэзээ мөдгүй барих болно, тэр нь маргааш ч байж мэднэ.Жимин дугтуйтай зүйлийг нээж үзвэл Солонгосын хоёр тийз хажууд нь шүүх хурлын зарлан дуудах хуудас харагдана.
-Тэгээд би шоронд орох хэрэг үү? Жонгүк рүү гайхан харсаар асуувал Гүүки сандарсандаа болоод сандлаасаа буун Жимин рүү өвдөглөн гарнаас нь атган
-Үгүй дээ Жимин би аргыг нь олох л болно. Харин чамд яагаад ч тийм зүйл болохгүй. Би зохицуучуулчихна аа. Биднийг дэлхий нийтээрээ цуврал алуурчин, гаж донтон гэж хэлсэн ч би чамайг аврах л болно.Түүний итгэл тээсэн харцанд үргэлж хамаг юмаа найдаж ирсэн Жимин энэ удаа өөрийнх нь Жонгүкт үүрүүлсэн ачаа хэтэрхий ахадсан мэт санагдана. Хэдий чадна болгоно бүтээнэ гэдэг ч Жимин хэн нэгний ард нуугдаад гөлөг шиг гаслахыг хүссэнгүй. Үүдний хэсэгт харагдах бага оврын жижигхэн цүнх рүүгээ ширтэж шилэн дотор хадгалаастай байх хүмүүсийн цусны эхүүн үнэрийг хамрынхаа самсаагаар уушгилах мэт үнэрлэж, цус яаж гарыг нь даган бүлээнээр урсахыг төсөөллөө. Басхүү ямар ч үед дэргэд байгаа Жонгүкыг хараахыг хүснэ. Яагаад одоо хүртэл өөр шиг нь тэнэг хүнтэй хамт яваа юм бэ? гэж. Яагаад өөр шиг нь адгийн шаараас болоод Жонгүк ингэж ядрах ёстой гэж.
Сөүлд очоод хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол хэргээ хүлээж суух ёстой газраа суугаад шорондоо хоригдох. Энэ л түүний хийх хамгийн эхний бөгөөд хамгийн сүүлчийн зөв сонголт мөнөөс мөн.
Жонгүкын торомгор алаг нүд рүү ширтэж байгаад өмнө хэзээ ч харж байгаагүй тэр л хайр энхрийлэл халуун дулаан аз жаргалтай харцаар харан инээмсэглэж
-Тэгье явцгаая хамтдаа буцацгаая энэ бүхнийг дуусгацгаая гэж хэлээд түүнийг тэвэрлээ.Солонгос улс Сөүл хот
Тэхёны сайхан зүүдийг бусниулж утас нь зогсоо зайгүй хангинахад өөрөө нойрмоглосоор арай ядан утсаа чихэндээ наан
-Байна уу?
-Хён би Ёнжүн байна таны хэлсэн хүнийг олсон тэр хүн өчигдөр Сөүл рүү нисэх онгоцонд суусан юм байна. Тэгэхээр одоо бараг наана чинь оччихсон байх.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasiaЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...