Эргэн ирж байгаадаа баяртай байна. Удаасанд уучлаарай одоо ингэж завсардуулалгүй шинэ хэсгээ өгсөөр байх болно оо^^
Шөнийн харанхуйд машинууд тод шар цагаан гэрэл тусган хурдлана. Гадаа бороо орох гэж байгаа бололтой хэдийнээ тэнгэр бүрхээд ганц нэгээр усан дусал дусна. Урд цонхон дээр жижигхэн дуслууд бөнжигнөж шил арчигч хоёр тийш найгаж өнөөх борооны зулзагуудыг хавийг нь хольж солиод арчиж орхилоо.
Сөүлийн шөнийн үзэгдэл энэ өдөр ер бусын тайван байх ажээ. Өмнө нь хүмүүс хотын гудмаар хэдэн зуугаараа бэлчиж үзэгддэг ч энэ л үдэш гудамж битгий хэл худалдааны төвүүд ч сэлүүхэн харагдана.
Засмал замын хонхорхойд хэд хэдэн тойрог шалбааг үүсгэх бөгөөд сүнгэнэн өнгөрөх машин бүр түүнд ойртож дугуйгаа норгож хэдэн тийшээ ус цацруулна.
Харин сүүлийн үеийн дунд гарын жийп эзэнгүй зогсоол дунд харанхуйд үл үзэгдэн өөрийгөө нууж байрлах бөгөөд сайн ажиглавал машин тувтан дээш доош хөдөлж хоёр тийш найган ганхаж байлаа. Цонхны шил ер бусын хүнд амьсгаагаар дүүрч битүү цантах бөгөөд дотроос нь ямар ч чимээ үл дуулдана. Магадгүй энэ үүлэн борооны ажил хийхэд яг зориулагдсан тэрэг биз.
Удалгүй бороо шивэрч эхэллээ. Харин тэдний ажил улам л эрчтэй болно. Бүр л хүчтэй найгаж илүү ихээр цантаж борооны дуутай хоршин хөдөлнө. Дээвэр хэсэг том том дуслаас бол *түн* *түн* гэх бөглүү чимээ гаргах бол амьсгаадан гинших залуугийн амыг нь мөн адил хэн нэгэн гараараа даржээ.
Бороо орсоор л тэдний ажил үргэлжилсээр л хэдэн удаа нахисан юм бүү мэд орох борооны дуслаас ч их шингэн ялгаруулсан нь л лавтай. Төд удалгүй салж унах нь уу гэлтэй хөдөлж байсан машин аажим аажмаар удааширч одоо л нэг юм хөдөлгөөнгүй болж дөрвөн дугуй нь байрандаа зогсоно. Хормын дараа жолоочийн хажуу хаалга онгойж тэндээс нэгэн залуу ганц ширхэг тамхи хуруундаа хавчуулаад урд хайрцгаас жижигхэн асаагуур гаргаж ирлээ. Түүний бие яг л усан хулгана шиг шалба норчихсон хамаг хөлсөндөө угаагдаж байх бөгөөд чармай нүцгэн биеэ үдшийн салхинд ээж хүйтэн агаарыг ханатлаа мэдэрнэ.
Машинаасаа буулгүй хаалга томоо гэгч нь дэлгээд тамхиа асаалаа. Удалгүй эсрэг талын хаалга хаалга онгойж дотроос нь цагаан утаа суунаглана. Ийнхүү хэдэн цаг үргэлжилсэн хурьцлын ажил дуусгавар болж бороо тэднийг сэм ажиглах мэт зүсрэн орсоор.
Залуус хоёул тайван гэгч нь тамхилж дуусаад улаан оч нь унтраагүй ишийг нь нойтон зогсоолын цементэн шалан дээр шидлээд гадаах байдлыг ажиглах ажээ.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...