-48-

111 13 1
                                    

Жонгүк хэргээ хүлээмэгц цагдаа нар цусыг шинжилгээнд өгч Жимины биед хар тамхины ул мөр үлдсэн эсэхийг шалгана.
Хар тамхи хэзээ ч бүрэн алга болдоггүй. Ялангуяа тариагаар бол. Хэрэглэснээс хойш 5сар болсон ч өчүүхэн хэсэг цусанд үлдсэн л байж таараа.

Байцаалтын өрөөний хаалга онгойж мөрдөгч залхсан царайтгаар түүний гавыг тайлан
-Чи ч их л чухал хүн бололтой шүү. Энэ удаа чамайг туслах чинь аварч байгаа ч дараагийн удаа хэн ч аварч чадахгүй гэж мэд.

Жимин гайхаж ядан эргэн тойрноо харсаар өрөөнөөс гарлаа. Хонгилоор явсаар байгаад түр саатуулах өрөөний дэргэдүүр өнгөрвөл Жонгүк буланд нь чимээгүйхэн сууж байх нь тэр.
-Жонгүк чи яагаад энд байгаа юм бэ? Жонгүк чи ямар новшоо хийчихсэн юм бэ? Жонгүк гэж чангаар хашхирсан ч тэр нүд рүү нь эгцэлж харалгүй өнөөх харанхуй буландаа улам шигдлээ. Цагдаа нар Жиминийг чирсээр үүд рүү аваачив.

Үүдэнд Тэхён хөмсгөө зангидан зогсоно.
-Түүнээс гараа татаж үз!

Цагдаа нар Жимины цамцнаас зуурсан гараа тавиад
-Хуурамч нотлох баримт чинь хэзээ нэг өдөр ил гарах л болно. Бид нар заавал чамайг орох ёстой газарт чинь үлдээнэ дээ гэж заналтай нь аргагүй хэлчхээд суудалдаа суулаа.

Тэхён Жонгүк хоёр хуйвалдаж Жиминийг хэргийн газар байгаагүй болгоод хохирогч хар тамхиндаа мансуурснаас үүдэж Жимины өрөөнөөс түүний зургийг олж харан тэнд байсан мэтээр төсөөлж харин Жонгүк энэ хэргийг үйлдсэн болгож өөрчлөөд түүнийг ялаас хэлтрүүлж чадав.

Жонгүк байшингаа зарсан мөнгөөр прокурорын шүүх эмнэлгийн шийдвэрийг авчихсан болохоор хэрэг яалтачгүй Жимины талд эргэлээ.

-Тэхён яагаад Жонгүк тэнд байгаа юм бас би яагаад суллагдчихав аа? Гэж хэлтсээр дүүрэн орилж хүн бүрийн дургүйцлийг хүргэнэ.

Тэхён чадлаараа л түүнд ойлгуулахыг хичээж түүнийг хэрэг үйлдээгүйг нотолсон гэж зөрүүдэлсээр байгаад авч гарлаа. Үгүй бол тэр бүгдийг нь илчлэх нь байна.

Олон хоног нэг хувцастайгаа нэг газраа удаан сууснаас болж Жимин ядарчээ. Нүд цонхийгоод уруул нь хатан үс нь тослогтчихсон. Замын туршид нүдээ хавдтал уйлж Жонгүк яагаад тийм зүйл хийсэн талаар амандаа бувтнана.
-Тэхён~аа Жонгүк хийгээгүй тийм биз дээ. Гэтэл яагаад тэр миний өмнөөс хэргийг үүрч байгаа юм бэ? Тэхён яагаад гэж нус нулимсандаа хутгалдан асууна.

Тэхён машин барьж явсан ч түүнийг аргадахын тулд яалтачгүй зогсохоос өөр аргагүйд хүрч Жиминий нүдийг цамцныхаа ханцуйгаар шувтран
-Жимин өөрийгөө буруутгах хэрэггүй ээ тэр зүгээр л чамайг зовоосой гэж хүсээгүй тэр чамайг жаргалтай байлгахыг л хүссэн. Өөртэйгөө биш надтай хамт. Бүх зүйл үүнээс илүү дордож болох л байсан гэхдээ тэр чамайг аврахыг л хичээсэн. Түүний энэ их хичээл зүтгэлийг үнэлээд Жимин чи жаргалтай байх хэрэгтэй.

Swan Lake[completed]Where stories live. Discover now