-39-

119 15 0
                                    

Шөнийн Нью-Йорк бараг л жилийн өмнө энэ газраас салж ядан явж байсан сан. Одоо харин буцаж ирэхдээ өөрийгөө зүхнэ.

Машины хойд суудалд Жонгүк Жимины гарнаас нь тас атгаад уруулаа хазалж түгшин суух бол Жиминд бүх зүйл уйтгартай хоосон санагдаж байлаа. Минут тутамд санаа алдаж секунд өнгөрөх тусам бодол нь ихэснэ.
-Чи зүгээр үү?

Жонгүкын аргадсан хоолойнд зүрх нь гэнэтхэн хатуулан өвдлөө. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч түүний эелдэг зөөлхөн хоолойг сонсоход л нүднээс нь нулимс бөмбөрөөд өөрийн эрхгүй эхэр татаж байх аж. Сүүлдээ энэ жаахан нулимс урсан уссаар эцэстээ цурхирч эхлэх нь тэр.

Жонгүк түүнийг гэнэтхэн уйлсанд тэвдэж ядан юу хийхээ мэдэхгүй эргэлзэхэд үнэндээ түүнд хийж чадах ганц л зүйл байлаа. Жиминийг нуруунаас нь аажуухан тэврээд цээжиндээ наан
-Хүссэнээрээ уйл даа одоо чамайг хэн ч харахгүй болохоор. Миний дэргэд хүссэнээрээ уйл. Юу ч бодож саналгүйгээр уйл. Би хажууд чинь байж л байя. Хэзээ ч холдохгүйгээр.

Жонгүк Жиминий хажууд үхэн үхтэлээ хамт байж юунаас ч хамгаалж хүссэн бүхнийг нь хийхээ амлаж чадна. Түүний хийж чадах ганц зүйл нь энэ болохоор тэр. Тэхёны л мэдрүүлж чадах мэдрэмжийг амтлуулж чадах амт үнэрлүүлж чадах үнэрийг Жиминд амлаж чадахгүйгээс хойш. Дэргэд нь түшээд л зогсъё.

Гэхдээ Жимин энэ үгийг Тэхёноос л сонсохыг хүссэн. Магадгүй яг энэ мөчид энэ л нандин энхрий хоолойг түүнээс мэдрэхийг хүссэндээ ингэж их зовж шаналан уйлж байгаа биз. Түүний оронд Тэхён байсан бол хичнээн сайхан. Эргэж нийлээд түүндээ ингээд тэврүүлэхсэн. Халуун цээжийг нь дэрлээд дулаахан гарнаас нь атгаад бөх гэгч нь унтах сан. Олон ч өдөр хоногуудын ингэж жаргалтайгаар өнгөрөөсөн ч Жимин орхиод явжээ. Өөрийг нь инээмсэглүүлж чаддаг тэр л нэгнийг явуулчхаж.

Жонгүкын хослолоос нь хамаг чадлаараа зууран урссаар л байх нулимсаа дахин харахыг хүсээгүйдээ хацраа цагаан цамцанд нь наан уйлна. Нүүрээ шигтгэх тусам халуунаар төөнөх Жонгүкын цээж.

Сэтгэл нь ямар их шаналсныг удахгүй юу туулж хэр их гуниг харуусал тээн явахыг хамгийн ихээр мэдэж байгаа ганц хүн нь Жонгүк болохоор гунигтайгаар санаа алдан дэргэд нь байж түүнийг ганцаардуулахгүйг чадлаараа л хичээнэ. Яв гэвэл явж үлд гэвэл үлдэж зогс гэвэл зогсохоор. Ингээд ч болтугай хажууд нь байж гарнаас нь атгана. Жиминий утсан хүүхэлдэй болоод ч болтугай инээлгэхийг хүснэ. Чин сэтгэлээсээ.

Swan Lake[completed]Where stories live. Discover now