Өглөө сэрмэгц өнөөдөр уулзалттайгаа саналаа. Орноосоо өндийн босоод эргэн тойрноо нүд гүйлгэн харвал Жимин нам унтаж байх бөгөөд саяхан л нүдээ аниж байсан болохоор сэрээхийг огтхон ч хүссэнгүй.
Хувцсаа өмсөөд аяга цай балгалан хурдхан шиг гарах гэсэн ч хөлд нь өнөөх Жимины салж хагацдаггүй цамц харагдах нь тэр.
Сэмхэн ноосон цамцыг нь нэг торон дотор уудлан тэр эрчээрээ машин руугаа гүйх бөгөөд яг л хулгай хийчихсэн юм шиг бултахдаа тэр яагаад ч юм жаргалтай байв. Магадгүй өчигдөр хэтэрхий их догдолсон болохоор тэр биз. Эсвэл өчигдрийн хожилдоо бахдаж хамтдаа анх удаа хоол хийж идэж цугтаа хөгжилдөнө гэхээр л сандраад байсан болохоор юм болов уу?
...
-Наадах чинь юу юм....
Юнги Тэхёны барьж яваа уутыг харан асууна.
Эргэж буцан яаравчлан алхах Тэхён машинд суухынхаа өмнө машины таазанд толгойгоо хөнгөхөн цохиод ярвайхдаа
-Юу ч бишээ. Жимины цамц гэж хэлээд уутаа хойд сандал дээрээ тавин хөдөлгүүрээ асаалаа.-Яагаад Жимины цамцыг авч яваад байгаа юм. Ажлын 8цаг ч хүрэхгүй хугацаанд яасан түүнийгээ санаад байгаа хэрэг үү? Сүүлд уулзсан тэр өдрийг эргэн санавал арга ч үгүй биз дээ. Бас машинаар дүүрэн түүний үнэр үнэртэж байна.
Өмнө нь уулзахдаа хэцүүхэн дурсамжтай салсан болохоор Юнги энэ удаа түүнийг шоглохыг хүснэ. Арга ч үгүй биз дээ. Өрөөнд ганцааранг нь үлдээгээд хоёул харанхуйд хурьцал үйлдчихээд ичихчгүй дуу шуугаа авалцан Юнгиг багагүй сандаргасан юм чинь.
Тэр үед өөрийгөө буруу зүйл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байсан болохоор гэнэтхэн Юнгиг ингэж гомдоллоход Тэхён бүр залхаж гүйцлээ.
-Ахаа больж үз миний юу авч явах танд огтхон ч хамаагүй байх шүү. Бас тэр өдөр би биш та л эхлэсэн гэж бухимдсан өнгө аястай өгүүлчхээд жолоогоо мушгин цуглааны байр луугаа хөдөлнө. Өндөр өндөр ханаар хүрээлэгдсэн гудамжаар доош уруудан олон хөлийн төв замд бусадтай адил холилдон цааш хаазаа гишгэн хурдаллаа.Гэм хоргүй зангаар тоглоом болгон асуусан ч Тэхён илт дургүйцээд байсан болохоор Юнги амаа хамхин замын голд түгжрэн зогсохдоо юу ч дуугарсангүй. Хий дэмий дуут дохиогоо тасралтгүй хангинуулах олон машинуудыг чих тавин анхааралтай гэгч нь сонсоно.
Өмнө нь хэзээ ч муудалцаж ингэж нам гүмд хамтдаа байж үзээгүй болохоор энэ байдал Тэхёнд хэтэрхий тухгүй байлаа. Нэг л зүйл болохгүй байгаа нь ойлгомжтой байв. Өчүүхэн зүйл дээр уурлачихсан болохоор өөртөө бухимдаж басхүү Жиминийг Юнгигээс харамлаад байгаагаа ойлгов.
-Би энэ цамцанд дургүй юмаа даанч Жимин дэндүү дуртай тийм болохоор би нуух гэж байна. Удалгүй гэрлэн дохио асаж машинууд зүг бүр лүү яаравчлан сүнгэнэнэ.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...