-23-

177 14 1
                                    

Ямар ганцаараа зовсон биш ямар ганцаараа шаналсан биш Жимин хэдий олон зүйлд хутгалдсан ч юунд уурлаж бухимдах вэ дээ. Тэхёнд мэдэхийг хүссэн түмэн зүйлийн бодол байсан ч тэдгээр дундаасаа ганцыг нь ч дэлгэж зүрхэлсэнгүй. Юу болсон гэж асуух юм. Тэртэй тэргүй жаргалтай байхад. Тэртэй тэргүй бүх зүйл ард хоцроод өнгөрсөн гэх цоожтой авдарт түгжигдчихсэнээс хойш.

Бас Жимин хажууд нь ингээд тайван амгалан унтаж байхад. Зүүдлэх зүүдийг нь хүртэл хуваалцаж чадахаар зүүрмэглэх нойрыг нь хүртэл үргээж чадахаар тийм л ойрхон байхад Мерлений сахал гэж зүгээр л жаргалтай байцгаая.

Гэхдээ......энэ бүх зовлон шаналал үүгээр эцэс төгсгөл болоогүй юм. Одоо ингээд л аз жаргалтай сайхан амьдарна гэж бодтол бүх зүйл дөнгөж эхлэж байлаа.

Гуниг харуусал тарчлаан гээд бүхий л сэтгэл өвтгөм үйлдлүүд ингээд дуусаагүй харин ч эхлэх гээд дөнгөн данган тийчилж байсан нь энэ ажээ.

Гэтэл хэн нь ч үүнийг мэдээгүй.

Жимин ч тэр Тэхён ч тэр аль аль нь өөрсдийгөө ийм том гүн хар ангал руу унахаа ухаарч амжаагүй.

Буцаж нийлсэн жаргалдаа ташуурч удахгүй орвонгоороо эргэх амьдралаа бүрэн гүйцэд ойлгож мэдсэнгүй. Тун удахгүй тэдний агаарт хөөрөх цаг ирнэ.

...

Нам гүм чимээгүй орчинд хоёулханаа хэвтэж урдаа хэд хэдэн амттан овоолоод анхаарлаа төвлөрүүлэн кино үзэх ажээ.

Бөгтөр уул....

Зуны үдшийн тэргэл сарыг бараан хүнд хар хөшгөөрөө халхлан хав харанхуй орчинд гагцхүү дэлгэцээс тодрох бүдэгхэн гэрэл л нэг анивчин нэг тодорно. Киноны туршид залуусын нууцаар ярилцах тэр л сулхан хоолой болон далдуур бие биенээ энхрийлэх тэр л арга ядсан үйлдэл гээд дотор гижигдсэн хэд хэдэн эмоци ихтэй үзэгдлүүд нь хэн хэнийг нь тэвдүүлэн басхүү бухимдуулаад амжив.

Эцсийн кадрыг харахыг Жимин илт эсэргүүцээд байлаа. Түүний таамаглаж байснаар таатай төгсгөл байгаагүй болохоор тэр биз. Жимин Тэхёны тэврэлтээс хөндийрөн буйдангаас босоод хөлөө зөөж ядан угаалгын өрөө рүү орж тамхилахаар шийдвэл хүйтэн хөнжилдөө ганцаар хоцрохдоо Тэхён түүнийхээ араас харан нэрийг нь үл ялиг дуудахчээ аядав.

-Жимин~аа

Ороод удаагүй байсан өрөөний хаалга дахин нээгдэж
-Ммм гэх сулхан хоолой сонсогдоно.

Swan Lake[completed]Where stories live. Discover now