Юу болоод өнгөрснийг мэдэхгүй ч бүх зүйл хормын дотор нүдээ ирмэх хооронд болчихсон тул Жимин зүгээр л оршил өрнөсөн буйдан дээрээ хөшөө мэт хөдөлгөөнгүй сууна.
Ханын цагны нэгэн хэвийн чимээ өрөөг цуурайтуулж эрүүгээ даган урсах нойтон зүйлийг гарынхаа шуугаар нудран хувцсаа өмслөө.
Өмсөх ч гэж дээ юу юугүй ураад хаячихсан хэдэн сэтэрхий даавууг нийлүүлээд углаад өмсье гэсэн ч хаяхаас өөр аргагүйд хүрчихжээ. Дээгүүрээ халаад нөмрөөд халуун кофе уухаар гал тогоо рүү зүглэлээ. Жимин бүр ухаанаа алдчихсан бололтой кофены машинаа ч хүртэл ажиллуулалгүй бодол дотроо эргэлдээд хоосон аягатай буцаж алхана.
Сэнжтэй цагаан аягыг юу ч бодолгүй амандаа дөхүүлээд самгардсандаа болоод буцаагаад ширээн дээрээ тавин өөрийгөө толинд харахаар угаалгын өрөө лүүгээ гүйв.
Хүүхэн хараа нь томроод тогтчихсон уруул нь саяхан болсон халуухан үнсэлтэнд чинэрээд улаа бутарчихсан хацар нь ягаараад үс нь хөлсөндөө чийгтээд багахан норчихсон. Тэр биеийн хэсэр бүрээ удаан гэгч нь ширтэн харсны эцэст өөрийгөө танихгүй хүн болсноо ойлгов.
Өчигдөр хэнтэй хамт байлаа. Өнгөрсөн бүх хугацаанд хэний төлөө үхэхээс ч буцахааргүй ихээр санан өгүүлж байлаа. Гэвч өнөөдөр түүний байгаа байдал эсрэгээрээ эргэчхэж. Яагаад Жонгүкыг тэгж их хүссэнээ яагаад түүнд зөвшөөрснөө яагаад ийм зүйл болсныг ойлгосонгүй. Бас яагаад өөрийг нь орхиод явсан юм бол оо ч гэж гайхна.
...
-ЖИМИН би үүнийг анзаарахгүйг хичээсэн ч миний анхаарлыг хангалттай их татаад байна. Энэ юу вэ? Тэхён Жимины хүзүүний алчуурны цаана харагдах улаан ормыг харан шүд зуун асууна.
-Би заавал хариулах албатай гэж бодохгүй байна. Би зүгээр л нуучихъя. Нимгэн хүзүүний ороолтоо дээшлүүлэн кафен жижиг сандал дээр тухаа олж ядан самгардахад
-Өөө тийм л дээ. Хэдий би чамайг одоохондоо өмчилж болохгүй гэдгээ сайн мэдэж байгаа ч би хэлсэн байхаа өмнөх шигээ алдаа гаргахгүй ээ гэж. Хэдэн сарын өмнө би чамайг өдөр болгон шахуу ийм байдалтай орж ирэхэд чинь амаа хамхиад юу ч болоогүй юм шиг чамайг тайлбарлахыг хүлээж суудаг байсан. Харин одоо тийм юм байхгүй шүү.
Жимины нүднээс харцаа үл салгаж түүнийг хэлүүлэхийн тулд байдаг аргаа ашиглахад Жимин бууж өгөлгүй дальдчиж ам ер нээсэнгүй.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...