-15-

189 19 1
                                    

Түүний хэлсэн 5хан үгийг сонсоод анх уурлаж байсан шалтгаанаа тэр чигт нь мартаж орхив. Учир нь Жимины биеийг Тэхёноос нь өөр хэн ч гэмтээх учиргүй. Жиминд ганцхан Тэхён л хүрч болно. Өөр хэн ч биш...

Шинэхэн шархыг нь зориудаар хуруугаараа даран хөндөж өвдөлтийг нь аажим аажмаар нэмнэ.
Хараахан эдгэж амжаагүй шархыг нь хуруугаараа удаан гэгч нь хүрсээр тойрог хэлбэр үүсгэн зураг зураад
-Одооноос сонс....Жимин чиний бие бол ганцхан минийх. Энэ биед надаас өөр хэн ч хүрэхгүй. Би л энэ биеийг өвтгөж бас жаргааж чадна. Миний зөвшөөрөлгүй хүрсэн хүрэлт болгоны чинь төлөө би чамайг шийтгэх болно гэсээр хүйтэн басхүү хэтэрхий их хүссэн харцаар Жимины нүд рүү ширтлээ.

Жимин түүн рүү хариу ширтэх гэсэн ч хэтэрхий сүрдмээр хүчтэй харцнаас нь бултах арга байсангүй. Дэмий л шүлсээ залгин өвдөлтөндөө хавчганаж шүдээ зуун гиншинэ.
-Тэгвэл би энэ хэдэн өдөр шоронд орохоор хэмжээний хэрэг өөр дээрээ хийчихсэн гэсээр таашаалтайгаар хөнгөхөн үгнүүдийг ар араас нь унагаана.

...

-Чиний ажил надад таалагдаж бас таалагдахгүй байгааг би чамд хэлсэн билүү?

-Үгүй гэж би айж байна.

-Тэгвэл би чамайг энэ удаагийнхаа номыг түр завсарла гэж хэлэх гэсэн юм.

Хоолны ширээний ард Тэхён Жимины гарыг атган ийн хэлнэ. Ажил нь түүнийг гаднаас нь ч тэр дотроос нь ч тэр алж байлаа. Анх уулзсан тэр өдрөөс хойш Жимины бие улам л муудах болсон. Нүднийх нь доогуур татсан хөх зураас илүү тодорч түүнийг яг л панда шиг харагдуулахаас гадна нь бие нь яг л ясан дээр арьс нөмөрчихсөн үхдэл шиг санагдуулна. Нүүр царайны энэ хувиралт хэдийнээ хяналтаас гарчихсан.

Жонгүкын хоолноос өөр гэрийн хоол идэж чаддагүй түүнд энгийн хоол идэх нь хортой танг эм гэж амлан уулгаж байгаагаас өөр ялгаа алга. Тэхёны хийсэн хоёр ч хоолыг бөөлжөөд гаргачихсан. Тийм болоод ч тэр үү? Одоо захиалгын амт муутай хоолноос бүр залхсаар хоолойгоороо хүйтэн ус алкохол хоёроос өөр зүйл давуулж үл чадна. Тэхён ямар ч арга сэдэн худал хэлж ятгах гэсэн ч үр дүнд нь бүгд ижилхэн.

-Миний ажилд тийм дургүй юм уу?

Гарыг нь чангаар атган нүднээс нь ямар нэг зүйл хайх мэт цоо ширтэх Тэхёноос харц буруулан дальдчиж халууцан хөлрөх гар луугаа харсаар ийн асуувал
-Үгүй ээ. Би ажилд чинь дуртай, хамгийн их дуртай, чамайг таньж чамтай учраагүй байхдаа би энэ ажлын төлөө үхэхэд ч бэлэн байсан Жимин. Харин одоо чамайг үгүй хийж байгаа энэ ажлыг чинь би яагаад ч зүгээр өнгөрөөж чадахгүй нь. Би чиний ажилд биш чамд дурласан. Жимин гэдэг нэртэй залууд Ким Тэхён дурласан.

Swan Lake[completed]Where stories live. Discover now