-31-

142 20 4
                                    

-Х-хён...

Юнгигийн барааг харсан Жимин хийж байсан зүйлээ хурдхан шиг зогсоогоод цочсондоо суусан хожуулнаасаа золтой л унаад өвдгөө шалбалчихсангүй.

-Чи юу хийгээд байгаа юм.

Нүдээ онийлгон Жиминий хийж буй үйлдлийг ажиглан хөл рүү нь удаанаар ширтлээ.

Жимин аль болох өөрийгөө мэдэгдүүлэхгүйг хичээж худал инээмсэглэсээр
-Өөхх ахаа та намайг цочоочихлоо. Би хөлөө зүсчихсэн. Модонд урчихсан болохоор хэтэрхий гүн зүсчих шиг боллоо үнэхээр их өвдөөд байна гэж хэлээд ярвайхад Юнги тоосон шинжгүй өнөөх уйтгартай нүдээрээ ширтсээр
-Надад худлаа хэллээ гээд би итгэчих юм шиг байна уу? Ойгоор дүүрэн чиний хоолой сонсогдоод байна.

Баригдсандаа бантахдаа Жимин уруулаа хазаж шүдээ зуун
-Та өөрөө хүн орхиод явчхаа биз дээ гэж чангаар хашхирлаа.

Түүний хоолой энд тэндгүй цуурайтаж шувуудыг үргээн чихэнд дуулдахад Юнги өвдгөө нугалан доош суун хөлийг нь хэр гүн зүссэнийг шалгахаар
-Миний өгсөн эмийг ууж байгаа юу? Гэж асуув.

Харин Жимин аль болох ярианы сэдвийг өөр тийшээ хазайлгахын тулд нүдээ бүлтгэнүүлэн
-Бусдыгаа олсон уу?

-Долоо хоногт хоёрыг уухад хангалттай. Илүүг уувал сөрөг нөлөө ихтэй гэж мэдэж байгаа биз дээ.

-Буцах замаа олсон уу? Ядаж бараа нь харагдаж байна уу?

-Жонгүкын надад хэлсэн эмнээс арай өөр болохоор гуйя миний бичсэн заавраар уугаарай....Юнги үүргэвчихдээ хадгалсан илүү цамцаа голоор нь ганц л татаж ураад ус шиг урсах улаан цустай хөлийг нь эвтэйхэн боож өгөөд явган суусан хэвээр түүний юу гэж хариулахыг нь сонсоно.

Даарсандаа болоод хоолой нь чичирч, цус алдан толгой нь эргэж байсан ч түүнд хашхирах хангалттай тэнхэл үлдсэн бололтой Жимин гэнэтхэн
-ЗАА ЗА ОДОО БОЛНО. Хангалттай ихийг сонслоо. Буцацгаая гэсээр нэг хөл дээрээ догонцож ядан дээш өндийхөд Юнги ч мөн адил хамт босоод
-ЧИ ЯАГААД ИЙМ УХААН МУУТАЙ ЮМ БЭ? ЭНЭ БҮХЭН БҮГД ЧИНИЙ ТӨЛӨӨ....БҮГД ЧИНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАМД Л ЭДНИЙГ ЗОРИУЛЖ БАЙХАД ЧИ ЯАГААД ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БЭ? ТЭЭР ХОЛ БАЙГАА НАЙЗ ЧИНЬ ХҮРТЭЛ ЧАМД САНАА ЗОВЖ БАЙНА. ТИЙМ БАЙХАД ГУЙЯ ҮГЭНД ОРЖ ҮЗ. ЭНЭ ӨВЧНӨӨС ЧИНЬ БОЛООД МИНИЙ ХЭДЭН САРЫН ТУРШ ХУЛГАЙЛСАН ЭМ ЯМАР Ч ХЭРЭГЦЭЭГҮЙ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭХГҮЙ Л БАЙНА ШҮҮ....Жимин миний өгсөн хар тамхи чамайг өвдөлтөнд дургүй болгох зориулалттай болохоос мансууруулах биш чам шиг өвчтэй хүн өөрийгөө жаргаах гэж уугаад байвал яаж эдгэрэх юм. Тийм болохоор миний хэлснийг хий. Энэ хараал идсэн цуснаас болж өвчин чинь эргээд сэдрэхийг хармааргүй байна. Алив эндээс явцгаая гэж хэлээд Жиминийг нуруундаа үүрэн уулнаас болгоомжтой гэгч нь буулаа.

Swan Lake[completed]Where stories live. Discover now