-Яаа Яа зулгаагаад байна шүү дээ...
-Чимээгүй бай. Одоохон дууслаа.
-Ингэж өвддөг гэж хэлээгүй биз дээ... Жимин гуай өвдөөд байна гээд байна шүү.
Хөмсгөө байдгаараа атиралдуулан нүдээ онийлгосоор толинд тусах Жимин рүү муухай харсаар ингэж хэлэх ажээ.
Боолтны сүүлчийн эргүүлгийг хийж дуусаад Тэхёны толгойг хөнгөхөн нудран
-Бааштай амьтан бэ? Дууслаа гээд байхад гэсээр өвдөглөж зогссон орон дээрээсээ буун ширээнд сууна.Толгойндоо цохиулсан болохоор өрөвдөлтэй нь аргагүй хошуугаа унжуулах ч сүлжсэн үсээ харж уулга алдсаар
-Хөөх чи үнэхээр мундаг юм аа яаж ингэж чадав аа.........дараа нь надад зааж өгөөрэй би ч бас сурмаар байна. Өөрийнхөө үсийг ер нь сүлжиж чаддаг байх хэрэгтэй шүү дээ.Хамтдаа гал тогооны өрөөнд саяхан захиалгаар авчирсан жантай гоймонгоо хутган идэж эхэллээ.
-Ажилдаа хэзээ явах юм.
-Энийг идэж дуусчихаад явлаа. Яасан?.....
-Зүгээр шахуу......Гурав хоноход тэдний дунд тийм ч их зүйл болсонгүй. Тэхён нүүж ирдгээрээ ирж Жимин түүнийг мартдагаараа мартсан....хэн хэн нь тэгж найдаж байгаа юм.
...
Тэхён хаалгаар гарахынхаа өмнө бариулаас нь барьсан хэвээрээ удаан зогслоо. Хүлээх мэт ямар нэгэн зүйл төсөөлөн бодлогоширч амандаа хөнгөхөн дуу аялан инээмсэглэн зогсоно.
Гутлаа нэгэн хэмнэл давтамжтайгаар шалан дээр товшиж Жимины орсон өрөөг нүд салгалгүй ширтсээр л байлаа. Удалгүй Жимин өрөөнөөсөө толгойгоо цухуйлган инээмсэглээд
-ТЭНЭГБариулаасаа атгасан гараа тавиад Жимин рүү гүйж эхлэхэд мөн адил Тэхёны өөдөөс гүйсээр бэлхүүсээр нь хөлөө ороон тэврэн авлаа. Өд шиг хөнгөхөн биеийг Тэхён ядах юмгүй өргөх бөгөөд тэврэлтэнд нь яг цав таарах тул доош буулгахыг тэгтлээ их хүссэнгүй. Нуруугаар нь гараа оруулан цээжинд нь нүүрээ наасаар удаан гэгч нь тэвэрнэ. Харин Жимин түүнд тэврүүлсэн хэвээр Тэхёны үсийг нь илж чихийг нь үнссээр нүдээ аних бол тэдний бие хийгээд сэтгэлийн хооронд зүү ч багтаж чадахааргүй гүн гүнзгийгээр нийлсэн байх аж.
-Хурдан ирээрэй. . . .
-ЗаЭнгэрээс нь буугаад өмссөн цамцных нь захыг хөнгөхөн гэгч нь янзалж үдэлтийн бэлэг болгож уруул дээр нь зөөлхөнөөр үнсээд холдох гэсэн ч Тэхён хүссэнгүй. Хором ч хүрэхгүй хурдан дуусах үнсэлтийг гүнзгийрүүлж аман дотор хэлээ хийн доод уруулыг нь зөөлхөнөөр хазална.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...