-Баяртай
-БаяртайЖимин гараа далласаар түүнээс холдон одлоо. Харин Тэхён түүнийг явсан ч ямар шалтгаан зохиож гэрт нь очих эсэхээ бодсоор өрөөн дотроо холхино. Эцэст нь өөрийнхөө бодож олсон санаанд инээд нь хүрэн өөрийгөө шоолсоор түлхүүрээ аван араас нь хөдөллөө.
Гэрийнхээ түлхүүрийг хувилуулахаараа заавал өгнөө гэж амласан болохоор түүнд хонх дарахаас өөр сонголт байсангүй. Гангнамын үнэтэй хувийн хауснуудын нэгнийх нь хаалганы өмнө удтал зогссоны эцэст камер ажилласаар Тэхён дотогш орлоо. Гаднаасаа өндөр ханаар хүрээлэгдсэн учраас дотор ямар гэдгийг нь таах аргагүй байсан болохоор угтаж авсан шинэхэн орчинд Тэхён гайхан зогсоно.
Нэг эгнээд цэвэрхэн гэгч нь засаж янзалсан зүлэг бутнууд эв дөрвөлжин гүн цэнхэр өнгийн байшин. Гаднах нь хэтэрхий их таалагдсаныг ч хэлэх үү? Түүнтэй уулзах шалтгаанаа бодон бодон алхсаар гэрт нь орлоо.
-Сайн уу?
-Тэхён~аа ямар нэг зүйл болоо юу? Би гэрт чинь юм аа мартчихаж уу? Гэж Жимин түүнийг хараад гайхан асуувал
-Үгүй дээ чи юм аа мартаагүй гэж дараа нь хэлэх үгээ бодсоор өөрөөсөө ичин зогстол
-Тэгээд!!!
-Би чамайг санаад байсан юм гэж дөрвөлжин инээмсэглэл тодруулан хэлтэл Жимин инээвхийлэн татаж байсан тамхиа шуналтай гэгч нь сороод утааг нь агаарт үлээн үлдсэнийг Тэхёнтой хуваалцахаар сунгалаа.
Жиминий хариу үйлдэл хэдий санаснаар сайхан байгаагүй ч Тэхён өөр лүү нь чиглэх тамхийг аваад хэд хэд уушгилаад дууссан ишийг нь хогийн сав руу шидчихэв.
Түүнийг ядаж үг хэлэх болов уу хэмээн чимээгүй хэсэг суусан ч Жимин дуугарсангүй. Харин ч эсрэгээрээ Тэхёныг үл тоомсорлох мэт өөр зүйл оролдсоор анхаарлаа цааш нь төвлөрүүлжээ
Магадгүй Тэхён хэтэрхий их шунасан байх. Өөрийгөө Жонгүктэй харьцуулагдаж чадахаар хүн гэж итгэсэндээ хэнд ч тоогдохгүй үйлдэл хийчихсэн биз.
-Тэгээд Жонгүк чамайг энд байгааг чинь мэдэж байгаа юу? Өөрийнх нь өмнө тавьсан шилтэй шар айргийг балгах эсэхдээ эргэлзэн амсраар нь хуруугаа гүйлгэн ингэж асуувал
-Хэлээгүй ээ? Гэхдээ мэдчихсэн байх. Тэр чинь миний менежер шүү дээ нүдээ эргэлдүүлсээр болор шилтэй цагаан архиа эргүүлэн санаа алдана.-Чи Жонгүкт хайртай юм уу?
Хариултыг нь сонсохыг хүсээгүй ч хүснэ. Магадгүй өөрийнх нь төлөө ч болтугай худлаа хэлээсэй гэж мөрөөдсөндөө тэр байх.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...