+ хэсэгт дургүй бол шуудхан л гүйлгээрэй. Энэ хоёрын нялуурлаас болоод бялуурчхаж магадгүй.....
Тэхён ойлгож байлаа энэ удаа Жонгүк гэх нэрийг сонссондоо уурласангүй. Харин ч эсрэгээрээ Жиминтэй хамт нулимсыг нь арчиж найзыгаа алдсан тэр л гуниг харууслыг нь жаахан ч атугай хуваалцахыг хүсэж халуун цээжиндээ наажээ.
Явахынхаа өмнө дотогш орон Жиминд хэрэгтэй гэсэн бүх зүйлээс нэгийг нь ч үлдээлгүй авч тавиад сүүлчийн удаа Жиминд зориулж хоол хийж үлдээгээд одсон байв. Яагаад гэвэл Жонгүкын хоолноос өөр гэрийн ямар ч хоол идэж чаддаггүй гэдгийг хэн хүнээс илүү сайн мэдэх тул ингэж л сүүлчийн үдэлтэй үлдээсэн биз. Харин захиан дээр маш энгийн бөгөөд гүн гүнзгий утгатай гуравхан үг бичсэн байлаа.
-Би хүлээнээ...
-Баяртай.
Жимин одоо Тэхёны энгэрт чимээгүйхэн санаашрана. Жонгүкын хийсэн хоолыг хувааж зүрхэлсэнгүй Жимин ганцаараа л нулимс дуслуулан идэж дуусгаад одоо ингээд ханан зуухны өмнө хөнжилд ороолгуулан хэвтэх бөгөөд үе үехэн эхэр татна.
Хайрт хонгор нь өөр нэгний төлөө ингэж их харуусалд автахыг удаан харж тэснэ гэж үү? Хэдий удаан хугацааны нөхөрлөл ч гэсэн дэргэд нь ганцхан түүнийг гээд зүрхээ өгөхөд бэлэн хүн байхад өрөөл нэгэнд харуулж болохгүй нууцхан нулимсаа тэр л хүнд зориулна гэдэг хар дарсан зүүд адил гашуун биш гэж үү?
Өөрийнх нь бүрэн болоогүй энэ хүнийг өмчирхөх сэтгэлээ ил гаргаж даанч чадсангүй. Дэмий өвөр дээр нь уйлан суух залууг тас тэврээд намуухнаар дуу аялна.
Гэхдээ
-Жимин тэр бүр мөсөн яваагүй шүү дээ. Тэр одоо хаа нэгтэй байж л байгаа. Гэхдээ чамаас жаахан хол. Чи түүнээс холдох сонголтыг өөрөө хийсэн шүү дээ. Чамайг ингэж их уйлаад байх юм бол бүгд миний буруу юм шиг санагдаад байна. Би л чамайг энд хүлээд би л чамайг энд албаар хориод байгаа юм шиг санагдаад байна.Аргадах гэсэн ч сүүлдээ гомдол болон хувирсан цөхрөлийн үгийг нь сонсоод Жимин гайхширч орхилоо. Гэхдээ үүнийг арай өөрөөр таатай мэдрэмж гэж хэлбэл зохих биз. Учир нь түүний энэ ааш таалагдаж байсан юм. Өөрийг нь харамлах энэ бяцхан сэтгэл саяхан авсан шархыг нь эдгээх мэт дулаахан санагдаж цааш үргэлжлүүлмээр илүү ихээр шунах хүсэл төрлөө. Ямар хариу үйлдэл үзүүлбэл тэр миний энэ гал халуун сэтгэлийг ойлгох бол гэсээр чимээгүйхэн бодлогошрон дүрэлзэн асах галын *час* *час* хийн дуугарах чимээг тайвнаар сонсож удаан ширтсэний эцэст
-Ингэвэл чамд тэгж санагдахаа болих уу? Гэж хэлээд Тэхёны уруулыг зөөлхөнөөр үнслээ.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...