Тэхёны хэлсэн үгийг Жимин тоож ч авсангүй.....яриаг нь таслаж үг хэлүүлсэнгүй үргэлжлүүлэн
-Жонгүк~аа эртхэн хэлээгүйд уучлаарай гэхдээ бид хоёр юу болсныг санахгүй байна. Хэтэрхий хүчтэй тариа хэрэглэчихсэн болохоор юу ч санахгүй байсан. Өглөө сэрэхэд л Ижон үхчихсэн байсан гэж сандрангуй хариулахад Тэхён Жиминий мөрийг нь базан өөр лүүгээ харуулсаар
-Үгүй дээ чи үүнтэй огт холбоогүй. Тэр тариаг өмнө нь би хэрэглэж байсан түүгээр ч барахгүй би тэр өдрийн болсон бүх үйл явдлыг маш сайн санаж байна гэсээр харцаараа уучлал эрэх мэт ширтэхэд Жонгүк ч тэр Жимин ч тэр аль аль нь ойлгосонгүй.-ЮУ?
-Жимин~аа би тэвчихгүй нь.....би үнэндээ Жимин би тэр өдөр мансуурснаасаа болоод хэтэрхий их дур хүслээ дарж чадалгүй чамайг хүчиндэхээр хэмжээний өөрийгөө удирдаж чадахааргүй болчихсон байсан гэтэл тэр охин гэнэтхэн л гараад ирсэн. Намайг ч чамайг харчихсан болохоор миний уур хүрээд би түүнийг алчихсан..... Жимин чи тэр охиныг яагаачгүй. Энэ бүгд миний буруу хэмээн бүх үнэнийг өчөөд уучлал эрэн хоёр өвдөг дээрээ сөхрөн газар бөхийнө.
-Ч-чи чи.....
-Тийм ээ Жимин~аа би садист би галзуу би өвчтэй новш. Тийм болохоор өөрийнхөө энэ хараал идсэн өвчнийг үзэн ядаж байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлээд уйлахад Жонгүк Жиминий чихийг гэнэтхэн таглаад толгойгоо хоёр тийш нь сэгсэрлээ.
Түүнд сонсгохыг хүссэнгүй САДИСТ гэдэг үгийг Жиминд сонсгохыг хүсээгүйдээ чихийг нь гараараа чангаар даран "үгүй" гэж дахин дахин давтан хэлнэ.
-Жимин~аа гэхдээ би чамайг хайрлахаа больж чадахгүй нь. Хэрвээ зөвшөөрвөл би өөртэйгөө тэмцэх болно. Энэ өвчнийг эдгээх бүхий л арга чаргыг хэрэглэхээ амлаж байна. Ядаж хажууд чинь дагаад ч болтугай хамтдаа байя харин надаас явалгүй үлдээч дээ.....
Хувцсандаа түүртэх мэт хөдөлж ядсаар сөхөрч суусан хэвээр түүнээс хариулт хүлээсэн ч тусыг олж чадсангүй. Буруугаа ухаарсан эсэх буруутайгаа ойлгосон эсэх хоёр шал ондоо. Тэр хэтэрхий хожуу ухаарчээ. Ямар хариулт өгөөд хэрхэн өөрөөс нь холдон одохыг нь мэдсээр байж Тэхён Жиминээс өөрийг нь баярлуулах үгс сонсохыг хичээнэ. Яаж өөрийг нь энэ гэрээс зүрх сэтгэлтэй нь хамт гарган хаяхыг нь мэдсээр байж аврал эрэн түүн рүү ширтэнэ.
-Хүн өвтгөж жаргадаг над шиг амьтанд чамайг авах эрх байхгүй. Би чамайг надаас болж өвдөөсэй гэж хүсэхгүй байна. Гэхдээ би өөрийгөө тэвчих болно. Чиний төлөө л гэвэл би өвдөж байсан ч инээж чадна....чиний төлөө л гэвэл бүхнийг хийж чадна Жимин надаас битгий яваа ч гэж хэлээд түүн рүү гараа сунгатал Жонгүк Жиминий гарыг угз татаж аваад
-Хэзээ ч үгүй Жимин тэр чамайг алах болно. Тэр чамайг бусад алсан охин шигээ л хормын дотор бяцлах болно. Би чамайг мэднэ чамайг юунд ингэж эргэлзээд байгааг чинь ч мэднэ. Гэхдээ үгүй Жимин энэ хараал идсэн байшингаас явцгаая гэж хэлээд Жиминийг чирсээр гэрээс нь аван гарлаа.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...