2 парт дараагийнх жаахан удах бхдаа😌
Тэхён түүнийг хоргоож ардаас нь чаргууцалдахыг хүссэнгүй араас нь даган өрөөнд нь орвол орон дээрээ унтахаар хэвтэхэд нь сэмээрхэн хөнжлийг нь нөмрүүлээд гэрээ цэвэрлэхээр цааш явлаа.
Цэцгээ услаад, тоосоо арчаад, угаасан хувцаснуудаа хатаагаад, тоосоо соруулаад, шалаа угаагаад, гэрээ цэмцийтэл цэвэрлэчхээд буйдан дээр амрахаар түр хэвтлээ. Удирдлага аван зурагтаа асаавал дэлгэцээр хоолны нэвтрүүлэг гарч байсан болохоор ходоод нь өөрийн эрхгүй хонхолзож Жиминийг өрөөнөөсөө гараад ирвэл ямар хоол идэх талаараа бодон суутал түүний өрөөнөөс чангаар ёолох дуу сонсогдох нь тэр.
Буйдангаасаа ухас хийн босож ирээд хаалгыг нь онгойлговол Жимин толгойгоо даран сөхөрчихсөн сууж байв.
-Жимин~аа чи зүгээр үү? Яасан бэ? Гэхэд Жимин үг ч хэлж чадахгүйгээр шүдээ зуун арай гэж "Э-Эм" гэж ээрэн барин хэлнэ.
Үгийг нь сонсов уу? Үгүй юу? Тэхён огцом босон эмийн хайрцаг ухан хамаг эмнүүдээ эргүүлж тойруулсаар нэг кабсул атган аягатай устай хамт түүний зүг сарвайлаа.
Эмээ ч харалгүйгээр аван ам руугаа шидлэн араас нь бүлээн ус залгилаад дахиад л ёолно.
Тэхён түүнд туслахын тулд байдаг аргаа ашиглаж толгойг нь барин хамаг цонхоо онгойлгож санд мэнд гүйсэн ч зүгээр болсонгүй.
-Жимин~аа түргэн тусламж дуудсан дээр биш үү? Би гялс утсаа аваад ирье гэж хэлээд явах гэтэл Жимин Тэхёны цамцнаас нь зууран толгойгоо хоёр нь тийш нь сэгсэрлээ.-Ингэж удаан өвдөөд байж болохгүй шүү дээ.
Жимин атгасан гараа тавьсангүй. Харин түүн рүү ширтэж үсээ зулгаахаа болин
-Хэрэггүй дээ Тэхён бараг л зүгээр болчихлоо гар даа гэсээр духаараа цувсан тэр их хөлсөө хөнжлөөрөө шувтран тааз өөд дээшээ харан хэвтэнэ. Амьсгаагаа даран хүндээр санаа алдаж нүдээ анихад нь Тэхён ийм амархан зүгээр болчихно гэж бодсонгүй аягатай усаа барьсан хэвээр
-Үнэхээр үү? Заза тэгвэл ч би гарч хоол аваад ирье дээ гэсээр аягаа орны хажуугийн жижигхэн ширээн дээр тавиад хаалгаа гаднаас нь хаалаа.Гэхдээ энэ үед Тэхён хаалгаа хаах ёсгүй байсан юм. Энэ үед түүний хажууд нь байж тэд хамтдаа тэврэлдэх ёстой байсан юм. Хэн хэнд нь бурууг өгмөөргүй байвч тэдний нийлэх замын цэцэгсийн хөвөө манан буданд тээглэн харанхуйд дүнсийн одсон юм.
Түүнийг гараад явмагц өрөөн дотор галзуурах нь уу? Гэмээр хөгжмийн аймшигтай аялгуу тасралгүй сонсогдлоо. Чангаас чанга хашхираан элдэв зүйлс нуран унаж шилнүүд хагарч, аяга бутарна. Гартаа таарсан бүхнээрээ өөрийгөө өвтгөхийг хүсэж цус л гарч байвал өвдөлт л мэдэрч байвал түүнд дараа юу болох нь огт хамаа байсангүй. Жимин өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхийг л хүссэн нь энэ ажээ.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasiaЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...