Жимин гар луугаа хүйтэн зүү хийлгэснээсээ хойших 5минутыг л санаж байлаа.
Өнөөх залуутай хамт буйдан дээр суугаад тэнгэр өөд ширтэн эргэн тойрноо ажиглана. Нүд нь сүүмийсээр тэнэг хүн шиг инээд алдан ухаан санаа нь орж гарч юмс хөгжилтэйгээр найган хөдөлсөөр хажуудаа байх залуу руу удаан ширтсэн тэр үе хүртэл
Жимин өглөө босоод тэр дурсамжнаас өөр юу ч санасангүй. Чих нь дүнгэнэн дуугарч модоор бүрхэгдсэн өрөөний халууныг хэлэх үү? Бачуурах мэт хөнжлөө сөхөн босох гэтэл нуруунаас нь нэг хүн тэврээд авах нь тэр.
Эргэн харвал өчигдрийн залуу.....
-Аххх чөтгөр гэж....хараал идэг би чамайг эндээс яваарай гэж хэлсэн биз дээ гэж уурсан шивнээд орноосоо босон угаалгын өрөө лүү зүглэвэл гэр нь аймшигтай болчихсон байв.
Бөмбөг дэлбэлчихсэн юм шиг эмх замбараагүй, хог новшиндоо дарагдсан бус гэр тэр чигээрэй сүйрээгүй ч өрөө дүүрэн цус болчихсон байлаа.
Жимин амаа даран шууд газар сөхрөөд суучхав.
-Өөүү шит.....үгүй ээ үгүй үгүй гэсээр үсээ зулгаан юу хийчихсэнээ ухаарч ядан галзуурвал унтлагын өрөөнөөс өнөөх залуу чинь гарч ирээд бас л түүнтэй адил цочирдсоор хараал тавих аж.Жимин босож ирээд нэрийг нь ч мэдэхгүй залууг заамдан
-Хараал ид гэж энэ юу болчихов оо.....чиний тэр новшийн юмнаас чинь болчихлоо. Юу хийчхэв ээ Чи хэмээн хашхирвал үл таних залуу сандарч мэгдсээр
-Тайвшир Жимин тайвширч үз эхлээд сайн бодох хэрэгтэй байна. Өчигдөр юу болсон талаар сайн бод гэж хэлээд цусны мөрийг үнэрлэн гартаа хүргэж үзээд
-Гэхдээ энэ цус биш байж ч болно шүү дээ. Хоёулаа яагаа ч үгүй байна. Хаанаас гараад ирсэн гэдгийг нь хэн ч мэдэхгүй ч юу ч болоогүй энэ будаг ч юм бил үү? Өөр зүйл байж болно шүү дээ гэхэд Жимин хоёр тийш холхисоор
-Үгүй ээ үгүй нэг л зүйл болохгүй байна. Би алчуур авчраад арчих гээд үзье хэн нэгэн ялангуяа тэр туслах ирэхээс өмнө цэвэрлэх хэрэгтэй гэсээр угаалгын өрөөг онгойлгож үзээд чангаар хараал урсгах нь тэр.
-Хараал ид...хараал ид....хараал ид гэж новш Жиминий царай хувхай цайсан байх бөгөөд нүд нь улаанаараа эргэлдэн нүднээс нь хэдийнээ нулимс мэлтэлзэх ажээ.Одоо хүртэл нэрийг нь мэдэж амжаагүй залуу Жиминий хашхирахыг сонсоод хамаг хурднаараа гүйж ирвэл устай ванн дотор өнөөх туслах нэртэй бүсгүй цусандаа хутгалдан ухаангүй хэвтэж байлаа.
Нүд нь хэдийнээ гал нь бөхсөн зул шиг сүүмийсэн үхмэл харагдах бөгөөд арьс нь хэдийнээ цонхийж сааралтаж гар нь ванн дагуу доош гулдайн унажээ. Тэр хэдийнээ үхчхэж.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...