Зочны өрөөнд нь танихгүй залуу гараа энгэртээ зөрүүлэн сууна.
-Өөрөө хэн бэ? Хэн болоод хүний гэрт дураараа орж ирээд буйдан дээр минь суугаад байгаа юм. Хэн бэ? Гэж зандрангүй асуусанд үл таних залуу ширтэж байсан хивсэнцэрээ орхин Тэхёны зүг ширтлээ. Удалгүй түүнийг ажиглаж дуусаад өмссөн ганган хослолоо засаж буйдан дээр суугаад үлдсэн ормыг нь янзалж гөвсөөр
-Жонгүк...Жон Жонгүк танилцсандаа таатай байна. Жиминий менежер. Түүнийг энд байгаа гэж дуулаад гэрт тан иртэл хүн байхгүй байсан болохоор ороод ирсэн юм. Би хүлээх дургүй.-Та хоёрт дургүй зүйл их олон байдаг бололтой. Жимин удахгүй ирнэ тэр болтол наанаа зогсож бай......
Харахад л яс нь хавталзаж үснийх нь үзүүр байтугай царайг нь ч харах хүсэл төрөхгүй байхад ингээд хамт нэг гэрт хоёулханаа байна гэдэг ямар чөтгөрийнх нь хийсэн ажил юм бол оо.....Биеэ хэрхэн авч яваа нь ярих ярианы өнгө нь алхаа гишгээ, үйл хөдлөл гээд бүгд түүнийг ямар эрхэмсэг дэгжин хээнцэр ямбатай гэдгийг нь хангалттай гэрчлэнэ. Тэд хоорондоо яаж тохирдог юм бол оо. Өнгөцхөн харахад л ийм байхад дотроо хэрхэн таардаг талаар бодох ч хэрэггүй биз. Эсвэл тэдний дунд Тэхёны мэдэхгүй ямар нэгэн зүйл болдог хэрэг үү?
Удсан ч үгүй хаалга дуугарч гаднаас Жимин түлхүүр шажигнуулсаар ороод ирлээ.-Тэхён~аа би байрныхаа түлхүүрийг авчихлаа. Тийм болохоор маргааш нөгөөдөртөө гэр лүүгээ явна гэж үүднээс нааш алхан зочдын өрөөнд орж ирээд Жонгүкыг олоод харчхав.
-Жонгүк~аа
-Жимин~ааХэдэн жил уулзалдаагүй хосууд шиг л нүдэнд нь нулимс мэлтэлзэх нь үү гэлтэй өөд өөдөөсөө харсаар бие биенээ тэврэн авлаа.
-Хэзээ ирсэн юм бэ? Надад хэлэхгүй яагаав? Ямар нэгэн зүйл болоогүй биз дээ. Чамд ямар нэгэн зүйл тохиолдсон юм уу?......Олон асуулт ам хуурайгүй асууж зогсоо зайгүй чалчих ч Жонгүк харин тэгсэнгүй. Жиминий хүзүүнд нүүрээ наагаад чангаар тэвэрсэн хэвээр зогсоно. Яг дурлалт залуус шиг. Тэдний голоор юу ч орж чадахгүй юм шиг тийм л нандин басхүү ялдамхан харагдана. Төсөөлшгүй ихээр санасан Жиминий хараахан өөрчлөгдөж амжаагүй байгаа тэр л танил дотно үнэрийг нь холдож салалгүйгээр уушиг зүрхэндээ мэдэрсээр.
Одоо л нэг юм тайвширч түүнийхээ цээжинд энэ их амьдралыг энх тайвныг ойлгосон янзтай Жиминий мөрөөр гараа оруулан удтал зогслоо.
-Яасан бэ? Жонгүк ямар нэгэн юм болоо юу? Царайг нь харах гэж өөрөөсөө бага зэрэг холдуулах гэж түлхсэн ч тэр хөдөлж өгсөнгүй.
YOU ARE READING
Swan Lake[completed]
ФэнтезиЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...