-41-

104 16 0
                                    


Сүүлд уулзсанаас хойш ганц хоног өнгөрөв. Жимины дүү Тэхён дээр ирээд "Энэ байшинг авч болно оо яах эсэх нь чиний дур" гэж хэлээд явчихсан. Бас түүний гэсэн бүх зүйлийг аваад. Ганц ширхэг халбагыг нь ч үлдээлгүй бүгдийг нь аваад явчихсан.

Гэхдээ үнэр нь үлджээ. Орны матрааснаас суудаг сандалнаас хаадаг хөшигнөөс түүний үнэр үнэртэнэ. Өрөө рүү нь алхан хаалгыг нь түлхэхэд цонх онгойж салхи сэвэлзэн хөшиг дэврүүлж улам ихээр түүний минь амьсгал үнэртсээр байлаа. Магадгүй энэ салхиар дамжаад Жиминий үнэр хамтдаа алга болчихвол яана аа, салхитай хамт намайг үүрд орхиод явчихвал яана аа хэмээн айсандаа бушуухан шиг цонхоо түгжлээ.

Унтдаг байсан орон дээр зөөлхөнөөр суугаад гараа алдлан хэвтэнэ. Энэ өрөөнөөс гарахыг үл хүснэ. Болдог бол ингээд хэдэн зуул жил хэвтэх сэн. Чамайг явсан шигээ эргээд иртэл нь хүлээгээд унтах сан. Хамтдаа унтаж өглөөг угтдаг байсан үеэ дурсан санаж хөнгөхөн инээмсэглэл тодруулсаар нүдээ анин нээхийг үл хүсэн унтаж орхилоо. Зүгээр дээ чамайг эндээ би үргэлж хүлээх болно.
.
.
.
-Болчихлоо. Чиний ачаа гээд байх юм бараг байсангүй...Намжүүн машиныхаа хаалгыг хаан ийнхүү хэллээ.

-За тэгвэл хөдөлье...хэдий түүний бие холдсон ч сэтгэл зүрх нь үргэлж энэ том байшингийн нэг давхрын жижигхэн өрөөнд хүлээстэй. Тэрхүү өрөөний агаарт нь хананд нь шаланд нь тавилгуудад нь оршино.

-Ингээд л явчихаж байгаа юм уу? Намжүүн машинаа асаагаад байшингийн зүг харан асуувал

-Үгүй ээ би яваагүй хэзээ ч энэ байшингаас явж чадахгүй. Энд миний бүхий л сайхан муухай дурсамжууд хамт байгаа болохоор би хэзээ ч холдож чадахгүй байх.

Намжүүн түүний юу хэлэх гээд байгааг сайн ойлголоо. Жолоогоо атган шинэхэн гэрийн зүг давхина.

Холдсоноос ямар мартсан биш, явснаас ямар үхсэн биш. Хэзээ хойно нь уулзаж л таараа тэр үед сайн сайхан явааг нь харахад л болно. Эсвэл дахин эхлэнэ. Бүхнийг шинээр ямар ч алдаа дутагдал харуусалгүйгээр эхлэнэ гэдгээ амлалаа.

-Тэхён хаалгаа би байна Юнги...

Хаалганы цаанаас түүний бүдэгхэн хоолой дуулдана. Байрандаа саяхан нүүж ирсэн болохоор энд тэндгүй овоолсон хайрцгууд дүүрэн байсан ч дундуур гүйсээр хаалгаа онгойлголоо.

Хэдий тэдний хооронд таагүй дурсамж үлдсэн ч хүйтэн хөндий аашлан бие биендээ буруу санаж чадсангүй.
-Ор л доо ахаа

Swan Lake[completed]Where stories live. Discover now