Жимин гадуураа өмссөн нэвсгэр том цамцаа тайлан газар дэвсээд хоёул тэнгэр өөд харан хэвтэнэ. Яг л анх ирсэн тэр өдөр шигээ. Хамгийн анх энд ингэж хэвтсэнээс хойш нилээд хугацаа өнгөрчээ. Гэхдээ л энэ газраас авах мэдрэмж хүмүүсийн аз жаргалаар бялхах дуу шуу өөрчлөгдөөгүй аж.
Хоёул аль тухтай байрлалаараа хэвтэх бол Жимин нүдээ анин цэнгэг агаарыг уушиглан гүнзгий амьгаа авахад Тэхён
-Жимин~аа ингэхэд чи надад аав ээжийнхээ талаар ярьж өгөөч...гэж аядуу тайван хоолойгоор асууна.Үг хэлснээс хойш минут хэртэй хэн нь ч дуугарсангүй Жимин нүдээ анисан хэвээр хэвтэх бол Тэхён түүнийг ямар нэгэн зүйл хэлэхийг хүлээнэ.
-Сонсохыг үнэхээр хүсэж байна уу?-Надад чиний амьдрал хэзээ ч дэлгээтэй байгаагүй чиний талаар миний мэдэх зүйл хэтэрхий бага ямар ч дурсамж байсан би сонсох болно.
Дахиад л тэр дуугарсангүй. Магадгүй хэлэх эсэхдээ эргэлзсэн байх.
Хажууханд хүүхдүүдийн цангинасан хоолой сонсогдож тээр тэнчээ машинуудын засмал замаар сүнгэнэх бүдэгхэн дуу хадна. Хажуудаа түүнийхээ зөөлхөнөөр амьсгалах сул амьсгааг сонслоо.
-Надад эцэг эх байхгүй ээ байгаа ч үгүй. Би анх төрөхдөө л ээж ч үгүй аав ч үгүй төрсөн. Асрамжийн газар очоод дараа нь гадаадад үрчлүүлсэн. Харамсалтай нь намайг өргөж авсан хүмүүс тийм ч сайн хүмүүс байгаагүй юм. Олон хүүхдүүд өргөж авдаг ч тэднийг зовоож таашаал авдаг хүмүүс байсан болохоор хүүхдүүдээ нэг нэгээр нь дуудаж өрөөнд түгжээд янз бүрээр зэрэмдэглэх нь энгийн л үзэгдэл.
Өөрийнхөө хэлэх үг бүрийг үзэн ядаж жигшиж зэвүүцэх мэт хүйтэн хөндий өнгөөр яриагаа дуусгаж толгойгоо хоёр тийш нь сэгсэрлээ.
Өгүүлбэрээ дуусгачхаад дахиад нүдээ анина. Магадгүй хар бараан дурсамжууд нь толгойд нь дахин орж түүнийгээ алга болгохыг хичээж байгаа байх. Зовлонтой царайгаа үл нуун хамраа үрчийлгэхэд Тэхён гарнаас нь атгаад тайвшруулах гэсэн шиг улам чангална. Би хажууд чинь байна шүү дээ гэх сэтгэлээ ямар ч үггүйгээр ойлгуулах ажээ.
Жимин ч мөн адил хажуудаа түшээд авах хүнтэй байгаадаа бардсан мэт нүдээ нээгээд яриагаа үргэлжлүүлэв.
-Тэд яагаад тийм зүйл хийдгийг нь мэдэхгүй ч бидний хоолонд элдэв зүйл хийдэг байсан. Хамгийн анх би хоолноосоо хагарсан шил олж байснаа сайн санаж байна. Тэрнээс болоод би 7 хоног халуун хоол идэж чадаагүй. Дараа нь жижигхэн зүү, хурц үзүүртэй төмөр, сүлбээр зүү, хагарсан аяганы хэлтэрхий, чулуу гээд янз бүрийн л зүйл гарч ирдэг. Тэр болгонд нь залгиад үхчихгүйхэн шиг аягатайгаа ялгаж иднэ. Идэхгүй бол шийтгүүлнэ. Энэнээс болоод л би Жонгүкийн хоолноос өөр хоол идэж чадахаа байчихсан юм.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...