-5-

300 39 0
                                    

A/n:bi ene zurgand denduu durtai ❤️

Түүний нүдээ нээх шалтгаан хурцаар тусах нар салхигүй өрөөний бүгчим агаар ч байсангүй. Хэдэн минутын турш чихнийх нь дэргэд тасралтгүй дуугарах утас Жиминийг нойрноос нь салгаж чадав.

Нүдээ ч нээх тэнхэлгүй гараа орны бүтээлэг дагуулан явсаар чичрэн хөдлөх утсыг аваад шууд л чихэн дээрээ наан үг хэлэхийн завдалгүй хэн нэгний гар орж ирээд булаагаад авчих нь тэр.

Хүчтэй татсаныг ч хэлэх үү? Гартаа бага зэрэг өвдөлт мэдэрсэн Жимин ёолох гэсэн ч хариуд нь амыг нь таглачихсан Тэхён түүний дээр нухацтай царайлан сууна.
Хачин жигтэй үйлдэлд нь уурсан амыг нь таглах түүний гарыг авах гэсэн ч өнөөх утасны цаадах хүн ярьж эхлэх бөгөөд өрөө тэр чигтээ нам гүм болж орхив.

Жонгүкын бүдэгхэн хоолой ямар ч чимээгүй өрөөнд чанга яригч шиг л цуурайтах бөгөөд хэтэрхий чанга сонсогдож байлаа.
-Ижон сонсож байна уу? Ижон~аа хэд хоног яагаад залгасангүй вэ? Жимин та хоёр зүгээр үү? цаадах чинь элдэв хэрэг тариагүй биз....Ижон намайг сонсож байна уу? Хэмээн удтал бухимдсаны эцэст дуугаа гэнэтхэн хураачхав. Өрөөнд гагцүү цонхны цаана жиргэх бяцхан болжморын шулганаа сонсогдох бөгөөд өөр юу ч үл сонсогдоно.

Алганы хөлс гол мөрөн шиг л цутгаж зүрхний цохилт бүх биеэр тархаж амьсгал давхацна. Удалгүй Жонгүк
-ХЭН БЭ?..........гэж асуух нь тэр. Түүний намуухан бөгөөд сонжсон энэ жихүүдэс хүргэм асуултыг Тэхён тооцоолоогүй бололтой бондгос хийтэл цочсондоо утсаа шидэж орхив. Шалаар нэг өнөөх утасны эд анги хөглөрөн хог болон хэвтэнэ. Өөрөө ч мэдэлгүй хийсэн бруу буруу үйлдэлдээ Тэхён уулга алдаж царайгаа барайлгасан ч Жимин руу хөмсгөө зангидан ширтээд
-Яах гэж утсыг нь авч байгаа юм. Цогцостой нь хамт газар булах байсан юм гэж уурссаар хоолойгоо чангаруулан хэлбэл

-Нэгэнт өнгөрчихсөн томроод байлгүй алив босооч дээ гэж хэлээд хэдийнээ хоёр хөлөөрөө ороогоод биеийнхээ бүх жингээр дарчихсан байгаа Тэхёныг өндийлгөх гэсэн ч ямар ч тус олж чадсангүй. Хий дэмий л хоёр тийшээ хөрвөөсөөр
-Хараал ид Тэхён миний дээрээс босож үз....Жонгүк гадарлачих шиг боллоо. ХӨӨЕ гэж хашхиран түүн рүү шүлсээ үсчүүлсэн ч хуруу ч хөдөлсөнгүйгээр барахгүй харин ч эсрэгээрээ тийчгэнэх гарыг нь толгой дээр нь бариуд цусыг хь боох мэт чангаар атган
-Жонгүк гэж хэн билээ.....гэж шүдээ зуун асууна.

Асуусан асуултыг нь сонссон Жимин жигших мэт ярвайсаар
-Чамд огт хамаагүй зүгээр л бос!!! Гэхэд Тэхён бууж өгсөнгүй Жиминд улам илүү ойртсоор аль хэдийн хөнжлөөс сөхөгдөөд цамцнаасаа цухуйгаад хэд хэдэн шивээс харагдах эмзэг гэхэд эгдүүцмээр ч хэтэрхий цагаан цээжин дээр нь нүүрээ наах шахам дөхсөөр
-ГУРВАН ҮГ.......ТЭР ХЭН ЮМ?

Swan Lake[completed]Where stories live. Discover now