Хэдий намар болж байгаа ч одоо ч ногооноороо нахиалах хуурамч зүлгэний хажуугаар чулуун зам дагуу жигдхэн алхана. Чемоданы том дугуй жижигхэн цементэн дүрснүүдийг шүргэлэн газарт хэд хэдэн удаа хүчтэй цохилоо.
Энэ үед яг л бүх зүйлийг ардаа орхичихсон юм шиг ингээд л бүгд дуусчихсан юм шиг нэг их тайвшраад явчхав. Удаан хүлээсэн түмэн дуслын аадар бороог алган дээрээ тосож буй мэтээр амар амгаланг мэдэрч зугуухнаар урагшилна.
Хамгийн анх энд хэрхэн ирж байсан мөчөө эргэн нэг саналаа. Жиминийг гараад хором ч холдоогүй байхад нь л санаад үхэхээ шахсан болохоор араас нь жолоогоо мушгин хурдалж гэрийнх нь үүдэнд ирээд хонхыг нь дарж билээ. Анх ирэхэд угтсан тэр орчин болон одоо явахад үдсэн байдал гээд энэ хоёр хоёул тэс ондоо ажээ.
Намрын жиндүүхэн салхи хүчтэй үлээхэд даарсан биеэ хумин өндөр хашаа бүхий ханан хаалгыг цааш түлхэн гадагш гарлаа. Чөлөөлөгдчихсөн юм шиг л.....далавчаа хугалаад торонд хүлэглсэн шувуу эргэн цэлмэг хөх тэнгэртээ дүүлэн нисэж байгаа мэт эрх чөлөө аз жаргалыг буцааж аван тайвширсаар машиныхаа бариулыг таттал
-ТЭХЁН~ААА
Хэмээн ардаас хэн нэгний дуудах чимээ сонсогдлоо.
Тэхён сонссон зүйлдээ итгэж өгсөнгүй. Өчигдөр шөнийн хуурмаг дүрс адил буруу зөрүү харж өөрийгөө хий юм сонссон байх вий гэж таамагласандаа эргэж буцалгүйгээр бариулаасаа чангаар атгасан хэвээр зогссон ч
Дахиад л өнөөх дуу
-ТЭХЁН~АААИнгэтлээ ихээр түүнийг санажээ. Өөрөө бүхнийг төсөөлөн бодож ингээд л нэрийг нь дуудаад гараад ирээсэй гэж хүссэндээ хийсвэр зүйлийг бодит болготлоо галзуурсан учраас одоо ухаан санаагаа эрүүл эсэхэд санаа зовно.
Цүнхээ машиныхаа хойд суудал руу чулуудан одоо ч дуулдсаар байх өнөөх дуу хоолойг үл тооё гэсэн ч зүрхэнд нь хоногшсон энэхүү нэр түүнийг солиоруулна. Чихээ алгаараа хав даран толгойгоо гудайлган байдаг чадлаараа нүдээ аньсан ч өчүүхэн төдий нэмэр болсонгүй.
-ХАРААЛ ИД ГЭЖ БОЛИОД ӨГӨӨЧ.....
ОДОО БҮХ ЗҮЙЛ ДУУССАН ЭНЭ БОЛ ХУУРАМЧ.....өөрийгөө галзуурсан гэдэгт бүрэн итгэлээ. Юу ч хийсэн сонсогдсоор байхыг нь нэгэнт ойлгосон болохоор зүгээр л чихээ урьдын адил дарсан хэвээр илүү чанга орилж нүдээ тас анина. Илүү чанга дарвал дуулдахаа болино гэж найдсан тул өвдгөөрөө газар тулан энэ бүх солиорол дуусахыг хүлээнэ.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...