-Тэгэхээр би шоронд сууна гэсэн үг үү?
-Үгүй дээ үгүй би хэлсэн байх аа хэзээ ч тийм зүйл болохгүй. Дахиж наад үгээ амнаасаа гаргаад үзээрэй!
Жонгүкын дуулсан мэдээ хэн хэнд нь айдас зовлон шаналлыг авчирсан ч бие биенийгээ буруутгаж чадсангүй. Зүгээр л ирээдүйтэйгээ, удахгүй болох зүйлд дасахыг хүсэж гагцхүү одоо юу хийх ёстойгоо шийдэж ядна.
Үнэхээр л шоронд насаараа хоригдож хэдэн жил амьдарч ирсэн жаргалтай үеээ дуусгаж ямар ч ирээдүйгүй ямар ч баяр хөөр аз жаргалгүйгээр үхэн үхтлээ тэр хүйтэн өрөөнд амьдрах юм гэж үү? Ийн бодмогц Жиминд шорон тийм ч их таалагдсангүй. Насаараа хоригдоно шүү дээ.
Хэзээ ч энэ гэрэл гэгээтэй цонх, бүлээхэн салхи, түүнийхээ халуун цээжийг мэдрэхгүй, хэзээ ч өмнө нь мэдэрч таашааж байсан бүхнээ дахин амсахгүй. Дотор нь харанхуй бүрхэж бөөн хар үүлэнд дарагдчихсан мэт санагдсан ч эцэст нь ингээд бүх зүйл эмгэнэлт төгсгөлөөр дуусахыг мэдээд өөрийгөө шоолон инээлээ.
-Жонгүк~аа хамаагүй ээ би оролцох болно. Зугтаж ханалаа би эхлүүлсэн юм чинь надаар л дуусах ёстой. Чи ч гэсэн миний араас буруу замыг сонголгүй өөрийнхөө замаар явсан нь дээр.
Хичнээн удаан түүнийг араасаа гүйлгэж өдөр болгон түгшүүр айдас дунд эргэлдүүллээ дээ. Намайг явсны дараа ирээдүйгээ бодитоор төсөөлж цаашдаа аз жаргалтай амьдрах ёстой.
Нэгэнт л дуусах ёстой гэж байгаа бол дуусгая бүгдийг нь цэглээд өдий хүртэл амьдарч ирсэн бүхий л зүйлсээ устгаад өөрийгөө байсан гэдгийг ч мартая.
-Жимин...
Жонгүкыг сулхан хоолой өрөөгөөр дүүрэн цуурайтна. Жиминд мянган бурууг тохож одоо байгаа байдалд нь өөрийг нь буруутгамаар байсан ч хэлээ хазаад өнгөрлөө. Хийнэ л гэсэн болно хийнэ амласан л бол амласан хэзээ ч хэлсэн үгнээсээ буцахгүй. Олон ч удаа түүнийг явуулсан харин энэ удаа л биш шүү.
Өөдөөс бүх зүйл дуусан мэт инээмсэглэхэд нь дотор жихүүцэж түүнийг байдаг чадлаараа тэврээд авмаар санагдана. Болдог бол түүнийг өөрийнхөө биед оруулаад ямар их хайртайгаа мэдрүүлэх сэн. Харуулаад ч хэлээд ч барахгүй тийм зүйлийг яаж ойлгуулах вэ?. Яавал Жиминд ийм их хайртай хүн хажууд нь байгааг мэдрүүлэх вэ? Яавал хажууд чинь амиа өгөхөөс ч буцахгүй хүн байгаа гэдгийг сануулах вэ?
Жимин би чиний төлөө үхээд сэхсэн ч чадна гэж хэлээд нүүр бардам зогсмоор байгаа ч энэ л харцны өмнө ямар ч хүчгүй болж орхих юм. Энэ л өр өвтгөм харцны чинь өмнө тушаал авсан гөлөг шиг л гасалж орхих юм. Амнаас чинь сонсогдох үг нүднээс чинь харагдах харцанд чинь хэзээ ч үгүй гэж хэлж чадахгүй юм.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasíaЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...