Хурал дуусаж танхимаас сэтгүүлч нар камераа аван буцна. "Шуугиан тарих мэдээ биш гэж үү? Алдартай номын зохиолчийн туслах хүн алж зохиолчийнхоо биед халдсан гээд энэ бол том тэсрэлт болно доо"
Шинэхэн мэдээтэй болсондоо баярлаж Тэхён Жимин хоёрын хажуугаар баяртайгаар алхлаа.Жинхэнэ хэрэгтэн хажууд нь зүгээр зогсож байхад санаа амар инээмсэглэх гэж дээ. Жимин тэдний явсан зүг рүү удаанаар толгойгоо эргүүлэн явдлыг нь даган харвал Тэхён эрүүнээс нь татан
-Сүүлчийн уулзалт ч байж мэднэ.Гар гарнаасаа атгалцаад уулзалтын өрөө рүү явлаа. Хэдхэн алхам яваад оччих хэдий ч хэзээ ч хүрэхээсээ өнгөрсөн бие.
Тэхёны гар Жимины атгалтаас болж бадайран хөлөрч эхэллээ. Түүний царайг харвал эрүү нь тачигнан чичирч нүд нь хаа сайгүй тэнүүчилнэ. Яг л үнэтэй ваараа хагалаад ээждээ яаж хэлэхээ мэдэхгүй сандрах хүүхэд шиг л.
-Жимин над руу хардаа миний нүд рүү хар битгий сандар.Тэхён чихнийх нь омгийг хурууныхаа өндгөөр илж шанааг нь алгаараа бүлээцүүлэн хацрыг нь эрхий хуруугаараа удаанаар товшиход Жимин Тэхёны гарыг атган урууландаа наан
-Би айгаад байна, энэ бидний сүүлчийн уулзалт шүү дээ.Түүний өрөвдмөөр харцыг тогтоон барьж чадахгүй нь. Юу юугүй уйлах гэж байгаа аятай уруулаа өмөлзүүлэн явцгаая гэж хэлээд Жонгүкын байгаа газар луу алхлаа.
"Би түүнд баярлалаа гэж хэлэх учиргүй биз. Уучлаарай гэдэг үг ч мөн адил таарахгүй нь зүгээр л нүд рүү чинь эгцэлж ширтэж байгаад эцсийн удаа тэр л харцыг чинь харчихаад явчихаж болох уу?"
Миний амьдралд орж ирсэн хамгийн тэнэг хүн бол чи. Гэхдээ бас хамгийн ухаантай нь ч гэсэн. Төрснөөс өөрцгүй бидний харилцаа энэ хүртэл үргэлжлэх байж. Энэ хүрээд бидний төгсгөл ирж дээ Жонгүк~аа
Дахин чамайг, дахин чамаар загнуулахгүй асруулахгүй гэхээр цээжний гүнд нэг л хоосон санагдана. Дэргэдээ байсан нэгнээ эцсийн мөчид л ямар үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгох юм даа. Миний хувьд дүүгээс илүү ахаас дутуугүй хүн бол чи. Гагцхүү хэзээ ч миний зүрх сэтгэлээс гарахгүйгээр үүрд хадгалагдан үлдэх болно.
Жонгүк~аа дулаахан нарны илч шиг дэргэдээс минь холдолгүй хажууд минь түшиж байсанд баярлалаа. Үдшийн бүрийгээр гэгээ татуулах од шиг нүдийг минь баясгаж явсанд баярлалаа.
Хэзээ ч холдохгүй хэзээ явахгүй гэж бодсон нь бурууджээ.
Жижигхэн хаалгыг нээвэл шилэн цонхны цаана Жонгүк өвдгөн дээрээ гараа тулан сууна. Хаалга нээгдэхийг сонссон бололтой толгойгоо өргөн Жимины зүг харлаа.
YOU ARE READING
Swan Lake[completed]
FantasyЮмс заримдаа хэтрэхээрээ амтгүй болчихдог гашуун кофе ч нялуун амттан ч шорвог хоол ч тэр...........хүний хүсэл ч ялгаагүй. Эцэст нь хайр хэтэрхий их болохоороо утгаа алдчихдаг. Алдартай номын зохиолч өөрийн буруу үйлдлээсээ болоод санамсаргүйгээр...