Эхлээд эдгээр зүйлсийг анхаар!!!!!!!
1. Энэ хүртэл уншсан бол эхлээд FOLLOW хийсэн үгүйгээ шалгаарай.
2. Дундаас нь хэсэг үлдээж уншаагүй л бол VOTE дархаа битгий март. Мартсан бол өмнөх хэсгүүдрүүгээ буцаараа.
3. Таалагдсан хэсэг, эсвэл таалагдсан мөрүүд дээрээ сэтгэгдэлээ үлдээж байгаарай.
4. Фэйсбүүк байнга ашигладаггүй шүү бас энэ хаягтайгаа холбоод @Mulan Ji гэсэн фб хаяг бий. Санал хүсэлт, гомдол байвал тийшээ холбогдож болно.
ХЭРВЭЭ НАМАЙГ ДАГДАГГҮЙ БАС ВОТЕ ДАРДАГГҮЙ ЧИМЭЭГҮЙ УНШДАГ БОЛ УУЧЛААРАЙ ЭНЭ БИЧВЭРИЙГ ЭНЭ ХҮРГЭЭД ЗОГСООГООРОЙ.
УРТ УДААН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛД ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ.
Сөүлийн эмнэлэгийн үүдэнд түргэний машин ирэхэд эмч нар яаран гүйлдэнэ. Машинаас ухаангүй эмэгтэйг буулгах ба түүнийг харсан хүмүүсийн нүд томрон уулга алдаж байсан юм. Тэр эмэгтэй амиа хорлох гэж их хэмжээний эм уусан гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хэн ч харсан эм хэтрүүлэн уусан шалтгааныг мэдэхээр ил тод байсан. Харин эмчийн гаргасан онош.
[1]
"21настай..Хан Чэён өвчтөн... өөрийн ухаангүй мансуурлын байдалтай байхдаа их хэмжээний эм уусан" гэх тайлбараас өөр зүйл хэлсэнгүй.
Хамгаалагчаар хамгаалуулсан өрөөнд зөвхөн эмч сувилагч нар нэвтрэх эрхтэй бөгөөд 120цаг ухаангүй байх эмэгтэй. Түүнд ухаан орох гучин хувийн боломж байсан. Гэсэн ч тэр сэрсэн....
Хоосон том өрөөнд ганц эмэгтэйн орилох хашгираан цуурайтан эмнэлэгийн бүх хүмүүс сонсохоор чанга байсан юм. Тэр эмэгтэй гэмшин уйлж байсан. Энэ өрөөнд сэрсэндээ дургүй нь хүрч хор шар нь дотроос нь идэж энэ өрөө эмнэлэгийг ч нурааж чадахаар хэмжээний уур уцаар, өш хонзон нь түүнийг тавгүйтүүлнэ. Гарт таарсан болгоноо авч шидэж орж ирсэн хамгаалагч, эмч нар луу дайрч давшилан галзуу хүн шиг аашилж байсан эмэгтэйг дарж авах тийм ч хэцүү ажил биш байлаа. Орон дээрээ хүлүүлэн хэвтэх эмэгтэйн нүднээс тасралтгүй урсах гашуун нулимс. Даанч хэн ч нулимсийн арчиж өгсөнгүй.
Бас хэн ч тэр эмэгтэйг үхээгүйдээ харамсаж байгааг мэдээгүй. Дахин энэ хорвоод амьдрах болсоноо мэдсэн хэдхэн минут ямар санагдсан бол.Бүгд л түүнийг тайвшрахын хүлээнэ.
Мартаж чадахгүй хар дурсамжийг хэн ч, хэзээ ч арилгаж чадахгүй гэдгийг ойлгуулахаар өөрийн энэ насны амиа золиослохоор шийдсэн. Гэтэл зовлон нь дуусайгүй мэт дахин нүдээ нээсэн эмэгтэйн хувьд тамд ирсэн мэт л санагдах нь мэдээж.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...