Хүн өөрийнхөө төлөө тэмцэхгүй юм бол хэн чиний төлөө гэх билээ. Чамайг бодохгүй байгаа хүний төлөө яаж ч хичээсэн өөрөө хохироод үлдэх ёстой гэж үү. Энэ шудрага зүйл биш. Ядаж үүний төлөө нэг алхам хийж үзэх хэрэгтэй. Бид бүх зүйлийн хариултыг урдчилаж мэдэж чадахгүй. Гэхдээ эхлээд бид юу хийхээ өөрсдөө шийдэж болдог. Энэ аргыг ашиглаад төгсгөлийн мэдэх хэрэгтэй.
Би тэднийд нэг хонохдоо л шийдчихсэн . Намайг гэхгүй тэр сэтгэлд нь ороход л хангалттай гэдгийг.
Энэ гэрт миний гэх зүйл миний бие л байна. Надад өмсөх хувцас алга. Мин У ахын надад өгсөн өөрийнх нь хувцас надад томдох нь мэдээж. Гэсэн ч би түүний үнэр шингэсэн том хувцасанд дуртай.
Нэг гарынхаа алга нөгөө гарынхаа бугуйн дээрх шархнаасаа болж хамаагүй юманд хүрч чадахгүй байлаа. Мин У ах надад хоол халбагдаж өгсөн яг л жоохон хүүхэдтай харьцаж байгаа юм шиг. Тэгэх бүртээ тэр үргэлж инээмсэглэдэг болохоор би үүнд ч гэсэн дуртай.
"Ахаа би цамц биш пудволк өмсөж болох уу. Энэ надад тухгүй байна"
Мин У "Чи миний хувцасны шүүгээг ашиглаж болноо. Хүссэн хувцасаа ав. Би ойрын хэдэн өдөр гэрээрээ ажиллах ёстой нэг завандаа гараад чиний хувцаснуудыг аваад ирье. Тэр хүртэл минийхээр аргалж байх уу."
"Тэгж болно лдоо. Гэхдээ таны дотуур хувцас надад болно гэж бодохгүй байна. Бас таны шүүгээнээс эмэгтэй хүний хөхний даруулга арай ч гарч ирэхгүй байх. Дээрээс нь надад оймс хэрэгтэй миний хөл даарна."
Тэр өдөр бид яг л гэрлэсэн хосууд шиг дэлгүүр хэссэн. Нөхрийнхөө том цамцийн өмссөн эхнэр шиг...Боолттой гартай болохоор гараа карманаасаа гаргасангүй. Харин тэр хажуугаар өнгөрөх хүмүүсээс намайг хамгаалж байсан юм. Эмэгтэй тасагт ирэхэд тэр ичих биш харин ч нухацтай эргэн тойрноо гүйлгэн надад дотуур хувцас сонсож байлаа. Надад эвгүй санагдсангүй. Харин ч сайхан байсан.
Ингээд нэг өдөр миний хувьд гайхалтай өнгөрсөн. Дахин шинэ дурсамж.
Маргааш өдөр нь түүний том пудволкыг нүцгэн бие дээрээ углаад гал тогоонд ороход тэр ч бас минийхтэй төстэй пудволктой зогсож байв. Бусад хүний нүдээр энэ гайхалтай харагдах байсан байх.
Мин У "Уг нь би чамд өчигдөр дотуур хувцас авч өгсөн шиг санах юм. Өрөөрүүгээ яваад өмсчихөөд ир. Бас өмдөө битгий мартаарай."
"Би гэртээ ингэж байдаг. Гар боолттой болохоор өмд өмсөх хэцүү байна. Та л харахгүй байхад болно биздээ. Бас та мартаагүй бол өөрөө надад гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хэлсэн байхаа."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...