Chapter: 18

40 6 2
                                    

Анхны үхлийн өвдөлтийг мэдрүүлсэн өдөр.

Жүүн "Чамд ямар залуу таалагддаг вэ?"

Мэдээж түүн шиг хүн...Түүний бүх зүйлд би хайртай. Өө сэв бүр нь намайг хайлуулж байхад үүнээс өөр ямар шалтгаан хэлэх ёстой вэ? Цонхигор цагаан арьс дээр нь толбо мэт тогтсон мэнгэ нь хүртэл надад таалагддаг. Инээдтэй юм хайр хүнийг ийм л болгодог. Гэхдээ жинхэн хайр....

"Тухайн хүний бүх сайхан зүйлсэд нь дурлавал нөгөө талын олж харсан цагтаа энэ хайранд сэв үүснэ. Харин муу бүхэнтэй нь хайрлаж чаддаг бол энэ хайр байх. Надад бүх хайраа чин сэтгэлээсээ зориулж чадах тийм л хүн таалагддаг." Түүний жижигхэн нүүрэнд хүрээд дараа нь зүрхэн тушаа нь гараа тавихад түүний зүрхний цохилт надад тод мэдрэгдэгдэж байсан юм. "ЭНД БИШ ЭНЭ ДЭХЬ ХҮНИЙГ МЭДРҮҮЛЖ ЧАДВАЛ.....ТЭР ХҮН МИНИЙ ХУВЬД ЧУХАЛ НЭГЭН."

"Харин чамд Жүүн ямар эмэгтэй таалагддаг вэ?" Тэр толгойгоо доош гудайлган өөртөө итгэлгүй урдах бялуунаасаа халбагдана.

Намжүүн "Би хүнд дурлаж үзээгүй ээ. Тийм болохоор надад ямар эмэгтэй таалагддагыг хэлж мэдэхгүй байна."

Цамцныхаа эхний товчийг товчилсон байдал, үрчлээ үүсээгүй цамц өмд, сорив тогтоогүй арьс, гөлчийтөл самнасан цэмбэгэр үс, тоос хүрээгүй гутал. Жүүнийг хараад тодорхойлох үгс. Тэр үнэхээр цэвэрч няхуур нэгэн ийм хүний сэтгэлд хүрэх эмэгтэй үүнээс ч илүү байх нь мэдээж биз.

Харин Мин У ахын хувьд тэр Жүүнээс тэс өөр нэгэн. Өглөө бүр нуухтай нүдтэй өглөөг унтдаг арзган үстэй залуу. Ямар ч зохицолгүй гэрийн өмд цамц, хэнэггүй болих байдал. Энэ үгс түүнийг тодорхойлно. Хэдий гаднаа хослол өмсөж хар нарны шил зүүж үнэтэй машин унадаг ч...тэр үе үе алдаа гаргадаг.

Харин би энэ бүх тэнэг үйлдэл бүрт нь татагддаг хамгийн тэнэг нь өөрөө...

Хоолны ширээний ард суухад урдаас минь Мин У ах болон ээж суув. Өнөөдөр хүсээгүй тэр өдөр минь ирчихлээ. Ээж Мин У ах бид хоёрын аяганд мах хийж өгөх бол Мин У ах ч мөн ээжийн аяган дээр хачир тавьж өгнө. Урд урдаасаа харж инээх хосууд....

Тэд жаргалтай байна....
Харин би дотроо бүгдийг үзэн ядаж байна....

Ээж "Энд энэ хүнтэй хамт байх ямар байна. Эвгүй байвал ээждээ хэлээрэй. Чамайг сайн харж хандаарай гэж их захисан болохоор чи ч бас эвтэй байх гэж хичээгээрэй."

"Би энд хэр удаан байх юм."

Ээж "Сургуультай чинь ойрхон болохоор л чамайг энд байлгаж байна. Чи мэднэ шүү дээ манай гэрээс сургууль чинь хэр хол болохыг. Чамайг өдрийн ихэнх цагийг автобусанд өнгөрүүлээсэй гэж хүсэхгүй байна. Би шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа. Гэхдээ хараахан бэлэн болоогүй байгаа болохоор тэр хүртэл дэлгүүрээ ажиллуулнаа. Амралтын өдрүүдээр Мин У ахтайгаа хамт ирж бай лдаа. Тэр дандаа л ганцаараа ирэх юм. Чи миний охин шүү дээ. Ээж нь чиний төлөө амьдардаг. Тийм болохоор хоёулаа хичээгээд жаргалтай амьдарцгаая. Удахгүй хамтдаа энд амьдрах болно. Бас чамайг сайн аавтай байгаасай гэж хүсэж байна."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now