Chapter: 9

52 8 2
                                    

Хязгаар үгүй харанхуйн гүнд ганц ширхэг лаа асахад би нүдээ нээсэн юм. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх тэр газраа үүрд үлгэхвий гэхээс айна. Намайг айлгасан зүйл нь тэр харанхуйдаа биш би ганцаараа байсанд юм. Зүгээр л намайг тэврээд бүүвэйлээд унтуулж болохгүй гэж үү. Тэгвэл би хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрсож чадах байх.

Нүдээ нээсэн цагаас хойш яах гэж сэрэв дээ гэх бодол толгойд гэнт ороод ирэх нь тэр. Ингэж бодоход хүргэсэн шалтгаан хажууд минь зогсох хоёр залуутай холбоотой. Тэд намайг загнаж байна.

Жимин "Чи миний итгэлийг алдалаа Чэён. Би уг нь чамд хангалттай ойлгуулж чадсан гэж бодсон үгүй байж лдээ. Яагаад ийм тэнэг үйлдэл хийснээ та надад хэлэх үү. Эсвэл эндээ хэд хоног хэвтэх үү."

Жонгүүг "Чи үглэхээ одоо больж болох уу. Тэр одоо амрах хэрэгтэй."

Жимин "Би орой орж ирнэ шүү. Харин залуу та явсан байгаарай." тэр ийн Жонгүүгт хандан хэлчихээд өрөөнөөс гарав.

Хэд хоногийн өмнө хэтрүүлж уусан архинаасаа болж өнөөдөр ажил дээрээ ухаан алдаад уначихжээ. Харин Жон өмгөөлөгч намайг энд авчирсан байж. Жимин бүгдийг Жонгүүгт хэлчихсэн байх. Эсвэл үгүй ч байж мэднэ. Гэхдээ түүний энэ харц намайг өрөвдөж байгаа нь илт...

"Яаж хараад байгаа юм. Надад таалагдахгүй байна..... Жон өмгөөлөгчөө намайг ганцааранг минь үлдээж болох уу?."

Жонгүүг "Уучлалт гуйх ёстой байх. Чамд амласан шүү дээ энэ бүхний дараа хэлнэ гэж. Уучлаарай."

"За боль доо Жонгүүг өөрийнхөөрөө бай. Надтай ингэж ярих чинь сонин байна. Надруу муухай хар тэгээд доромжил. Би энэ бүхэнд аль хэдийн дасчихсан. Намайг өрөвдөж байгааг чинь мэдэж байна, тэгэх хэрэггүй."

Жонгүүг "Өрөвдсөн юм биш ээ. Чи буруу ойлгоод байна."

"Яаж мэдсэн юм."

Жонгүүг "Хамгийн анх Тэмин ахтай чамайг эмнэлэгт хүргэж өгдөг өдөр мэдсэн юм байна. Тэмин ах чамайг тэврээд эмч нарт хүргэж өгчихөөд явсан. Харин би тэр хооронд нь эмчтэй уулзаад чиний биеийн байдалыг асуусан юм. Тэгээд чамайг ямар хүнд байдалтай байгааг мэдсэн."

"Анхнаасаа л мэдэж байжээ."

Жонгүүг "Танай гэрт очидог өдөр чиний өвчиний түүхийг харсан. Чи буйдан дээр тавиад мартсан байх." Нүдэнд минь нулимс цийлэгнэж ирсэн ч арай ч урссангүй. Энэ удаа хор шар дотор минь буцалж байсан. Би энэ харцийг үзэн яддаг. Намайг ингэж харах намайг хамгийн их өвтгөдөг. Ингэж байхаараа зүгээр намайг алгадаад авбал илүү дээр байхсан. Яагаад надад ингэж хандаад байгаа юм....

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now