Өнөөдөр дахиад л таагүй уур амьсгал намайг угтав.
Энэ удаа Нанхи эгч үл тоож эхэллээ. Дараагийн хүн хэн бэ???Энэ газар надруу харж байгаа цорын ганц хүн Жон өмгөөлөгч байв. Тэр надруу харж санаа алдсаар цааш явах бол бусад нь нэг газраа бөөгнөрөн цайны цагаараа хаашаа явахаа ярилцана. Энэ удаа би тэдэн дээр очиж зүрхэлсэнгүй.
Үл тоогдсон байдал.
Энэ бүхэнд аль хэдийн дасаж буй би.Жонгүүг "Бүгд гарчихлаа чи явахгүй юм уу?"
"Зүгээр дээ Жонгүүг. Би өлсөхгүй байна."
Жонгүүг "Худлаа ярьж байгаа чинь илт байна Чэён. Хамт гарцгаая."
"Хэрэггүй байлгүй дээ. Дахиад л уур амьсгал эвдэнэ биз. Чи анзаарсан л байлгүй. Бүгд надад дургүй болчихсон."
Жонгүүг "Бүгд гэдэг чинь юу гэж байгаа юм. Тэмин ах бид хоёр хэвээрээ л байгаа шүү дээ."
"Үгүй дээ. Ганцхан чамд л тэгж санагдсан хэрэг. Өнөөдөр би ганцаараа явсан нь дээр байх."
-
Жүүн гараас минь атган юу болсон талаар лавлан дахин асуулаа. Түүнд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Яг л жоохон хүүхэд эцэг эхдээ гомдлож байгаа мэт санагдаж байна. Дахин чимээгүй орчин үүсэхэд машины хурд нэмэгдэж байлаа. Богино хугацаанд их замыг туулна.... Тэр уурлачихсан..."Жүүн аяар. Бид осол гаргах нь байна хурдаа хас. Чи галзуураа юу???"
Миний чанга дуугаар Жүүн хурдаа бага багаар хасаж байлаа. Одоо л нэг тайвширан түүнээс харцаа салган цонх ширтэн чимээгүй сууна. Түүнд урам хугарч байна.
Намжүүн "Уучлаарай."
"Уурлаж байгаа шалтгааныг чинь мэдэж байна гэхдээ энэ миний асуудал Жүүн. Би том болсон хүн өөрөө шийдэж чадна."
Намжүүн "Юу ч байсан хамаагүй надад хэл лдээ. Чадахгүй зүйл байсан ч хамаагүй чамтай хамт энэ асуудлыг чинь шийдэхийг хүсэж байна."
Бидний маргаан үргэлжилсээр нэг л мэдэхэд гэрийн үүдэнд ирчихсэн байв. Энэ бол миний хуучин гэр. Удаан ярилцсаны эцэст Жүүн ээжтэй минь албан ёсоор танилцахаар шийдсэн юм.
Яг л биднийг ирж буйг мэдсэн мэт ээж хаалган дээр хүлээж байлаа. Жүүн ээжид бөхийн мэндлээд замаараа авсан сагс жимсээ түүнд өгөөд амжив. Хэдий тэр надад уурласан ч ээжтэй минь сайхан харьцаж байгаад дотроо баярлаж байлаа.
Энэ их зүйлийг хэр удаан бэлдсэн юм бол. Анх удаа ээжтэйгээ эрэгтэй хүн танилцуулж байгаа минь энэ. Ширээ дүүрэн миний дуртай хоолнуудыг өржээ.
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...