Chapter:38

41 8 2
                                    

Урт модон сандал дээр цааш харан суух эмэгтэйн зураг. Намрын улирал тул шар навчис газраар хийснэ. Бүсгүйн хажууд сүндэрлэн ургасан мод навчсаа газар хаяж, илч нь буурсан нарны туяа эмэгтэйн шаргал үсэн дээр тусаж түүнийг улам сайхан харагдуулна. Энэ бүхнийг чимээгүй араас нь ажиглах эрийн нуруу зурагны буланд харагдав. Сайн харвал залуу эр ганцаардаж буй эмэгтэйг хайр дүүрэн харцаар ширтэж буй үйл явдал байлаа. Хэдий тэдний царай ил биш ч мөрөө сул тавьж, бага зэргийн толгойгоо далийлгасан байгаа нь тэр залууг тайван байгааг илтгэж байв.

Хусог "Таалагдаж байна уу?"

"Тиймээ. Бүр маш их...Би сонголтоо хийчихлээ. Энэ зургийг авмаар байна."

Хусог "Ийм хэмжээтэй зураг томдоо ордог. Ер нь бол хамгийн үнэтэй нь гэсэн үг."

"Энэ зураг тэдний унтлагын өрөөний хананд гайхалтай харагдана гэж бодож байна. Би одоо аваад явж болох уу?"

Хусог "Бид нар цөөн тооны хэдэн зургаа л зардаг. Өөрөө зорьж ирсэнийг чинь бодоод өгч байна. Зурагны жаазийг удаан хугацаанд гараар урлаж хийдэг болохоор их ховор бас хэдхэн ширхэг хийгдсэн. Тэгэхээр энэ бэлэг их үнэ цэнэтэй болж чадах байхаа."

"Магадгүй чиний зөв байх."

Олон өдөр бодсоны эцэст би тэдэнд өгөх бэлгээ олсон юм. Удаан хугацааны эдэлгээтэй, харах бүрт дурсамж үгүйлж чадах тийм зүйл дотроо төсөөлж байлаа. Хаалгатай ойрхон тавьсан өнөөх цаасаар бүрсэн зургаа харчихаад усанд орохоор явав. Өнөөдөр эрт унтаж арьсаа амраах хэрэгтэй. Уснаас гарч ирэхэд утсанд минь Жүүнээс хэд хэдэн дуудлага ирсэн харагдана. Гэхдээ би эргүүлж залгахыг хүссэнгүй. Магадгүй энэ түүнд том сургамж болох байх.

Өглөө сэрүүлэгний чимээгээр сэрэхдээ амандаа хэд хэдэн хараал урсгаад авлаа. Би хүссэн шигээ сайн амраж чадсангүй. Сүүлийн нэг сар зүгээр байсан хэрнэ яагаад өнгөрсөн шөнө хар дарж зүүдэлсэнээ ойлгохгүй юм. Миний зүүд ихэнх нь адилхан байсан.

Бүх зүйл яг л бодит мэт байдаг. Би аав ээж хоёртойгоо жаргалтай амьдарч байсан. Гэтэл тэр хүн урд минь гарч ирсэнээр бүх зүйл хар улаан өнгөтэй болж хувирдаг. Дахиад л гэр бүлтэйгээ байхаас харанхуйруу гүйх энэ үйл явдал дахин эхлэнэ. Эцэст нь гэрийн минь үүдэнд тэр цус болсон алчуур дундаас амьгүй болсон хүүхдийн бие надруу сунгадаг. Айж сандрахдаа хойш алхах бүрт тэр надруу ойртоно. Газар сөхрөн унах үед өвөр дээр минь өнөөх амьгүй болсон хүүхдийг тавьдаг байлаа. Яг тэр үедээ би өөрийгөө доошоо цус алдсанаа анзаардаг. Тэр зүйл миний биеэс гарсан юм шиг. Дараа нь өөрийгөө үхэж байгаагаар хардаг. Ухсан гүн нүхэнд ганцаараа дээшээ харж хэвтэхэд дээрээс минь их хэмжээний шороо унаж ирнэ. Би амьсгалж чадахаа болих хүртэлээ тэмцдэг. Дахин нүдээ нээхдээ би эмнэлэгт ухаан орсон. Урдуур минь цагаан даавуугаар биеийг нь бүхэлд нь хучсан цогцос зөрж өнгөрдөг. Царайг нь хараагүй ч би тэр хүн хэн бэ гэдгийг сайн мэднэ. Энэ бүхнээс би үнэхээр залхаж байна.

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now