Өөрийгөө хайрладаггүй хүн гэж хэнийг хэлэх вэ? Хан Чэён уу... Бусдын нүдэнд хийж буй үйлдэл бүхэн минь аймар санагдах ч, яг өөрийгөө бодож эхлэх тэр үед өмнөхөөсөө ч илүү аймшигтай хүн болж хувирч байгааг мэдэрсэн юм. Хайр сохор гэж худлаа. Хайр бүгдийн мэдэж харж чаддаг зүйл. Бас бодит үнэнг авчирдаг зүйл...
Би өөрийн нүдэндээ итгэдэг тиймдээ ч анхны харцаар дурлах нь миний хувьд байж болох л зүйл байлаа . Бас анхны хайраа ч мөн олсон. Амьдралыг ойлгох ухаангүй байх үедээ түүнтэй учирсан намайг юунд ашиглаж яаж гомдоох нь надад хамаагүй зүгээр л түүний хажууд байх нь надад чухал санагдсан юм. Би уучилсан, голдоо ортол гомдож туниж байсан ч БИ ЧАМД ХАЙРТАЙ ШҮҮ ДЭЭ гэх хэдхэн үгэнд нь хэдэн өдрийн гашуун нулимс уур хилэн гомдол минь юу ч үгүй болчихдог. Ийм л тэнэг охин байсан аа хэзээ хойно ухаарсан юм. Худлаа гэдгийн мэдсэн ч би итгэдэг байсандаа өөрийгөө одоо хэрнэ хараадаг, болохгүй гэдгийн мэдсээр байж зөвхөн өнөөдөр л гэж өөрийгөө тайвшруулж хөөргөдөг байсандаа, бүх зүйл сайхан болноо гэх худал үгэнд нь ч мөн итгээд үзсэндээ...Яагаад юуны төлөө....намайг хэзээ ч хайрлаж болохгүй нэгний төлөө юу? Гэсэн ч сэтгэлийн минь мухарт тэр өөрчлөгдөнө над дээр ирнээ гэсэн горьдлого байсан хэвээр л байсан. Түүнийг гэх сэтгэлээ зогсоох нэгэнт оройтсоноо ухаарсан тэр мөчид амьдрах ямар ч зорилго итгэлгүй болсоноо ойлгосон юм. Арван давхар байшингийн дээвэр дээр зогсохдоо, цаасны хутгаар арьсаа зүсэж байх үедээ, ширээн дээр олон эм асгаад сууж байхдаа би хэнээс ч илүү зоригтой байсан. Тэр үеийн Чэёноос би айж байна.
Найман давхар лүү лифт хүлээн зогсохдоо би дотроо жоохон айдастай хүлээнэ. Тэд намайг одоо юу гэж бодож байгаа бол...
Хуулийн ферм гэсэн хаягтай хаалгаруу ороход цаана нь залуус бүгд намайг хүлээж байсан мэт бүгд миний өмнө цугларав.
Нанхи "Чэёнаа чамтай уулзахаар нэг залуу ирсэн. Өрөөнд чинь хүлээж байгаа.""Ойлголоо."
Нанхи "Тэр хүн өөрийгөө энэ барилгын эзэн гэж хэлсэн. Орж ирэнгүйтэй л хурдан оффисоо сулалж өг гээд уурлаад байсан . Юу болоод байгаа юм Чэён."
"Тэгэх учиргүй дээ. Би хангалттай мөнгө өгсөн. Та нар тайван байж болноо би уулзаад ярилцаад үзье."
Өрөөрүүгээ ороход нээрээ л нэг залуу сандал дээр минь суучихсан цонхоор харж байв. "Уучлаарай наад чинь миний сандал босчихгүй юу."
"Өөө ирчихсэн үү. Удаан хүлээлээ шүү Чэёнаа эсвэл найзаа гэх ёстой юу"
"Намжүүн...Чи яагаад энд байдаг билээ."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...