Chapter: 11

46 6 2
                                    

Би өнөөдөр эмнэлэгээс гарч байгаа. Хэдий эмнэлэгээс гарсан ч байнгын хяналтанд байх ёстой учраас цаг үргэлж биеийн байдлаа Жиминд тайлагнасаар байв. Жонгүүгтэй тэр өдөр ярилцсаны эцэст тэр зөвшөөрсөн. Гэхдээ нэг нөхцөлтэй. Бидний дундах энэ явдалыг хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн юм. Гэхдээ Жисүгээс бусдад нь. Би түүнээс юу ч нууж чадахгүй. Хэрвээ энэ бүхний дараа тэр мэдвэл хэзээ ч уучлахгүй байх. Намайг ганцаараа байж болохгүй гэсэн учраас хагалгаандаа ортолоо хэсэг хугацааг Жисүгийнд байхаар болсон юм.

Жисү "Жинд хэлэхгүй гэж үү. Хэрвээ чамайг хүнтэй гэрлэсэн гэдгийг мэдвэл тэр лав зүгээр уурлаад өнгөрөхгүй л байхдаа."

"Тийм болохоор л нууж байна. Маргааш бид гэрлэлтээ батлуулхаар болсон. Дараа долоо хоногт хагалгаандаа орно. Тэгээд л бүх зүйл хэвийн байрандаа орох болно."

Жисү "Нөгөө эмч залуу мэдэж байгаа юу."

"Хараахан хэлээгүй байгаа. Удахгүй хэлнээ. Жимин чиний хэлсэн шиг үнэхээр сайн хүн байналээ. Намайг ойлгоно гэж найдаж байна."

Жисү "Би уг нь чамайг тэр хүнийг мартаад Жимин шиг залуутай гэрлээд сайхан амьдраасай гэж хүсдэг. Одоо тавьж явуулах цаг нь болсоон Чэён. Бүхнийг мартаад дахиад шинээр эхэл."

"Тиймээ чиний зөв. Хэрвээ би энэ бүхний ард гарч чадвал жинхнээсээ бүхнийг орхиод шинээр эхлэнэ. Амлаж байна."

Жисү "Сайн охин. Харин чи надад шинэ нөхрөө хэзээ танилцуулах гэж байна даа."

"ЖИСҮҮ"

Жисү "За тоглож байнаа."

Маргааш өдөр Жисүгийн гэрийн гадаа Жонгүүг машинтайгаа намайг хүлээж байв. Тэр намайг машингүй болсонг хараахан мэдээгүй байгаа. Машин засварт байгаа болохоор намайг ирээд авч болох уу? гэхэд тэр дургүй ч зөвшөөрсөн юм.

Ингээд л бид хууль ёсны эхнэр нөхөр болсон юм. Гэхдээ зөвхөн хуулиараа.
"Хамт амьдрахгүйгээс хойш ядаж ганц удаа хамтдаа хоолонд орох уу."

Жонгүүг "Чи болохгүй шүү дээ. Дараа болцгооё. Чамайг эдгэхээр би хоол авч өгөх болохоор тэр үед сайн идээрэй."

"Тийм үе ирэхгүй ч байж мэднэ. Бид энд удлаа шүү дээ, чи өлсөж байгаа. Би үнэхээр чамд хоол авч өгөхийг хүсэж байна."

Холгүйхэн харагдах ресторанд орцгоож Жонгүүг өөртөө хоол захиалах бол би байнга иддэг цутангаа захиаллаа. Энэ удаа би энэ хоолыг ч их идэж болохгүй. Анх энэ ажилд орсноосоо хойш нилээн турчихжээ. Тэр тавган дээрээсээ жижиг мах сэрээдэн надад өгөв. "Би болохгүй ээ. Гэхдээ чи өгч байгаа бол жоохонг л идчихье."

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now