Chapter: 35

46 9 6
                                    

Жимин "Чамайг ингээд хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү. Ажил нь хэр байна даа."

"Өмнөхөө бодоход илүү туршлагатай болж байгаа. Харин чи олон хүний амийг авраад завгүй байгаа байлгүй. Надад жоохон цаг гаргаж болно биздээ."

Жимин "Мэдээж. Чиний шинжилгээний хариу ирсэн. Бодсоноос ч илүү сайн байна. Цаашдаа ч гэсэн энэ чигээрээ дэглэмээ бариад яваарай. Жин Жисү хоёрын талаар мэдсэн л байлгүй."

"Тиймээ. Тэр ажилаар би өнөөдөр завтай явж байна. Цагийн дараа Жисүтэй уулзхаар тохирсон."

Жимин "Аанн..Жин надаас хамт явахыг гуйсан лдаа. Даанч би чинь дуусашгүй ажилтай хүн шүү дээ."

"Тэд ойлгох байхаа. Бидний орох дэлгүүр эндээс хол одоо явахгүй бол Жисү уурлачихна. Тэгэхээр хуримын өдөр уулзацгаая."

Гэнтийн мэдээ...Тэд гэрлэхээр болсон. Жин үнэхээр хачин биш гэж үү. Тэр найз нараасаа ямар ч тусламж авахгүй өөрөө бүгдийг хийчихсэн. Жисүгийн гэрт аав ээжийнх нь хажууд. Нэг бодлын зөв ч юм шиг. Жин ганцхан Жисүгийн зөвшөөрөл бус гэр бүлийнх нь зөвшөөрөл чухал гэж үзсэн байна шүү дээ.

Тэд аль хэдийн хуримын даашинзаа сонгочихсон байсан. Харин өнөөдөр тэдний бал сард зориулж Жисүд хувцас авахаар явах гэж байгаа юм.

Жисү "Чэён юу гэж бодож байна. Би энэ плажтай явбал зүгээр үү."

Энгийн загвартай хэрнээ хэт тод өнгө. Тийм ч сайхан санаа гэж бодохгүй байна. Өлгүүрт өлгөөтэй байх цайвар ягаан өнгийн даруухан юм шиг харагдах ч загвар нь өвөрмөц өвдөг хүргэсэн плаж түүнд өгөхөд Жисү хувцас солих өрөөрүү явав. Энэ түүнд сайхан цохино гэдэгт итгэлтэй байна.

Жисү "Чэён чи ч аргагүй л мэдрэмжтэй охин юм. Надад энэ таалагдаж байна. Дур булаам биш гэж үү."

"Тийм ээ сайхан харагдаж байна. Жинд таалагдах байх. Өөр юу хэрэгтэй вэ?"

Жисү "Мммм...Хуримын даашинз бэлэн, бал сарын хувцас ингээд болчихлоо. Өөр юу хэрэгтэй вэ?."

"Би өмнө хурим хийж үзсэн биш яаж мэдэх юм. Ингэж их хичээх хэрэг байгаа юм уу. Жинд л сайхан харагдаж байвал болно." Түүний нүд гэнт сэргэн гарнаас минь атгав.

Жисү "ДОТУУР ХУВЦАС. Чэён чи үнэхээр ухаантай юм. Явцгаая..."

Бид цааш явсаар эмэгтэй дотуур хувцасны тасагруу оров. Жисү өнгө өнгийн хослолууд барьж үзэсээр уйдах ч завгүй явна. Тэр их догдолж байгаа байхдаа. Хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байна шүү дээ. Ийм үед ямар мэдрэмж төрдөг бол.

▫ENDING▫||BTSWhere stories live. Discover now