^New member гээд нмг тоохгүй байгаа юм уу? Та нар!!!!!!^
Анх удаа өөрийгөө гэмтээсэн өдөр.
Ээж надад түүнийг албан ёсоор танилцуулсан явдаг намайг хөшөөж орхисон юм. Би түүнээс зөндөө гуйсан шүү дээ. Дахиж ирэхгүй гэдэгт нь итгэсэн. Гэтэл тэр миний нүдрүү ч эгцэлж харч чадахгүй сууж байна.
Тэр үнсэлт бидний хэн хэнд маань сайхан байсан гэж бодсон. Гэтэл зөвхөн би ганцаараа мэдэржээ.
Нэг орой ээж чиний дуртай хачруудыг бэлдчихлээ хамтдаа хоолоо идье гэж дуудсан юм. Тэр үед би ямар их баярласан гэж санана. Эргээд ээж бид хоёрын амьдрал ирлээ л гэж бодсон.
Гэтэл энэ бүхэн надад биш өөр хүнд зориулагдсан гэдгийг мэдсэн юм. Ээж миний гарнаас атгаад тавихгүй байсан учраас би энэ удаа үгүй гэж хэлж чадсангүй. Миний дуртай хоолонд тэр ч бас дуртай гэдэг ганц шалтгаан намайг тэр хоолонд халбага хүргэхэд хүргэсэн юм.
Ээж "Чэёнаа хоёулаа танай сургуультай ойрхон газарлуу нүүвэл яаж байна."
"Надад эндээс явсан ч зүгээр дээ. Танд дэлгүүр хол болчихно. Тэрний оронд эндээ байсан нь дээр байх."
Ээж "Үгүй ээ үнэндээ...Мин У ахынд чинь гурвуулаа байвал чамд зүгээр үү. Би дэлгүүрээ зарах гэж байгаа. Тэгээд танай сургуультай ч ойр би өөр бизнес хийх бодолтой байна."
"Би эндээс хаашаа ч явахгүй. Хүсвэл та хоёр яв лдаа."
Мин У "Чэёнаа"
"Би юу гэж бодож байгаагаа хэллээ. Миний хариултыг сонсох гэж л надаас асуусан биздээ. Тэгээд хэлчихээд байхад та хоёр яагаад өөрсдийнхөө хариуг надад тулгах гээд байгаа юм. Би хүсэхгүй байна."
"Танд энэ гэрээс явах бодол орж ирсэн гэхэд итгэхгүй юм. Яаж чадаж байна аа. Ээжээ...энэ гэр аавын минь гэр. Таны нөхрийн чинь гэр гэтэл та энэ гэрийн хаалгаар өөр эр оруулж ирэхдээ юу бодсон бэ? Би таниас ичиж байна. Хэрвээ аав биднийг харж байгаа бол ямар их шархалхыг мэдэх үү. ТЭР ТАНД ХАЙРТАЙ байсан."
Ээж "ҮХЧИХСЭН ХҮНИЙ АРААС БИ ХЭР УДААН ГАШУУДАХ ЁСТОЙ ЮМ. Чи яагаад ээжийгээ бодохгүй байгаа юм. Одоо л нэг тайван амьдрах гэж байхад яагаад надад ингэж хатуу хандаад байгаа юм бэ Чэёон."
"Тэгвэл би үхчихвэл та Мин У ахтай хамт амьдарч чадах уу?"
Ээж "ТИЙМЭЭ ЧАДНА. Чи намайг бодохгүй байхад би чамайг бодоод яах юм."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...