Чанга хөгжим дунд биеэ сул тавин чихэнд эгшиглэх аянд уусан найгна. Танихгүй орчин, хүмүүс дунд эрх чөлөөтэй мэт дүүлнэ. Хэн ч намайг хориогүй хянаагүй орчин, энэ л миний хүсээд байсан амьдрал байх. Би хэр их ууснаа одоо хэрнэ санахгүй байна, талбайн голд бүжиглэж байсан дараа нь хүмүүсийн дунд сууж байсан түүнээс цааш..........Шөнө бүр над дээр ирдэг тэр хүн яг л бодит мэт дүрээрээ тэр орой над дээр ирээд гарнаас минь атгасан юм. Дулаахан гар яг л бодит хүн мэт...Энэ бүхэн боломжгүй ч энэ удаагийн минь зүүд бусдаасаа илүү содон байсан. Нуулгүй үнэнг хэлэхэд би тэрүүхэн үедээ сэрэхийг хүсээгүй цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн явдал. Дараа нь би түүний дулаахан энгэрт тэврүүлээд уйлж байсан. Энэ бодит байх боломжгүй надаас сүүлийн гурван жил ганц ч дусал нулимс гараагүй. Яг л дууссан мэт алга болсон нулимс минь нэг шөнийн дотор ингэж ихээр гарах боломжгүй шүү дээ. Тиймдээ ч би энэ бүхнийг зүүд гэдэгт итгэлтэй байсан юм. Би эхлээд түүнийг харааж гомдолж байсан, дараа нь олон жил сэтгэлдээ нууж ирсэн гомдолоо хэлэхэд өөрийн эрхгүй нулимс урссан. Ингээд л болоо нэг шөнийн зүүд минь.
Өглөө нүдээ нээхдээ харин өөрийгөө бодит байдал дээр байна уу, эсвэл зүүдлээд байна уу гэдэгтэй эргэлзээд амжилаа. Юун газар вэ????? гэх асуултын хариу миний толгойнд байсангүй. Өмнө харж байгаагүй өрөө. Хамгийн азтай нь би өчигдөрийн өмсөж байсан хувцастайгаа сэрсэн явдал. Орноос босохдоо эвгүй мэдрэмж төрүүлсэн ганц зүйл нь миний гар байсан юм. Хурууны өндгүүд дээр жижигхэн шархны наалт наасан байв. Өрөөний буланд байх том толины өмнө очиход нүд минь аймшигтай болжээ. "Сэрчихсэн үү." хаалга налан зогсох хүнийг хараад золтой л цонхоор үсэрчихсэнгүй.
"Чи яагаад энд байгаа юм. Ер нь би яагаад энд сэрдэг билээ. ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ КИМ НАМЖҮҮН." тэр цаанаасаа миний гадуурах хүрмийг барисаар ирэхдээ ууртай буцаж ирсэн юм. Би ч мөчөөгөө өгсөнгүй урдаас нь хөмсгөө зангидан зогсоход нүүрлүү минь хүчтэй хүрэм минь буув. Тэр сая надруу шидчихлээ. "Яаж байгаа юм."
Намжүүн "Унтаж болсон бол одоо явж үз."
"Хэлсэн хэлээгүй явна."
Намжүүн "Чи юу ч санахгүй байна уу? Чэён надруу уурлахгүй ярилцаж болох уу. Надад чамд хэлэх үг зөндөө байна."
"Согтуудаа буруу зүйл ярьсан бол уучлаарай. Тэрийг үнэн гэж хүлээж явах хэрэггүй согтуу хүн юу ч гэж хэлж болно. Бас буруу зүйл ярьсан бол мартаж өгөөрэй."
YOU ARE READING
▫ENDING▫||BTS
RomanceЭнэ бүх зүйл болохоос өмнө ээж бид хоёр талхны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Дүүрэгтэй л олонд танигдсан газар, өглөө бүр шинэ талхны үнэрээр хүмүүс орж ирнэ. Дэлгүүрээс холгүй гэр маань байдаг болохоор өглөө бүр ээжтэйгээ хамт дэлгүүрээ нээдэг бай...